Мөнхтуяагийн тэмдэглэл

Мөнхтуяагийн тэмдэглэл

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Мөнхтуяагийн тэмдэглэл, Health/Beauty, Ulaangom.

13/10/2026

Зүгээр л… сүүлийн үед нэг зүйлийг их бодох болсон.

Хүн хэзээ нэгэн цагт бусдад таалагдах гэж амьдрахаа болиод, өөрийнхөөрөө байхад ямар сайхан байдгийг ойлгодог юм байна. 🤍

Урьд нь бусдын үг, бодол, хандлагыг хэтэрхий их анзаардаг байж дээ. Хүнд таалагдахгүй бол яах вэ, буруу ойлгочихвол яах вэ, гомдоочихвол яах вэ гээд өөрийгөө л их зовоодог.

Эргээд бодохоор “би чинь яагаад ингэж их өөрийгөө зовоодог байв аа” гээд инээд хүрэх үе ч байдаг. 😅

Гэхдээ нас насандаа хүн өөр өөрөөрөө л амьдардаг байх.

20 настайдаа 30 настай хүнийг хараад “ямар гоё юм бэ, би ч бас ийм болоосой” гэж бодно.
30 хүрээд 40 настай хүнийг хараад бас л өөрт нь байгаа зүйлсийг хүснэ.

Харин нэг мэдэхэд цаг хугацаа өнгөрөөд, тэр үеийн өөрийгөө эргээд харахаар…

“Эвий дээ… тухайн үедээ чадах хэмжээгээрээ л хичээж байсан байна шүү дээ” гэж бодогдоно. 🥹

Тэгээд өөрийгөө буруутгамааргүй санагддаг юм байна гээч.😜

Харин ч тэвэрмээр.

Учир нь хүн өнөөдрийнхөө хэмжээнд хүрэхийн тулд зөндөө л зүйл туулсан байдаг шүү дээ.

Заримдаа гомдсон.
Заримдаа ганцаардсан.
Заримдаа хэнд ч хэлэлгүй дотроо уйлсан.
Бүр “ингээд яах юм бэ” гэж бодсон үе ч байсан байх.

Гэхдээ л яаж ийгээд өнөөдөр хүртэл ирчихсэн байдаг. 🤍

Тийм болохоор өнгөрсөн өөрийгөө нэг их буруутгах хэрэггүй юм байна.

Тэр үеийн чи мэдэж байсан хэмжээндээ л шийдвэр гаргасан. Чадаж байсан хэмжээндээ л хичээсэн.

Харин одоо арай өөр болсон байна.

Хэнд сэтгэлээ нээх вэ, хэнээс зайгаа барих вэ гэдгээ ойлгодог болж.

Би сэтгэлийнхээ хаалгыг эхэлж хаасан биш ээ.

Зүгээр л хүн бүрт нээлттэй байлгах албагүй гэдгийг ойлгосон.

Хэтэрхий сайн хүн байх гэж өөрийгөө зовоохоо больсон.
Хүн бүрт таалагдах гэж хичээхээ больсон.
Хэн нэгнийг хүлээгээд өөрийнхөө амьдралыг зогсоохоо больсон.

Зүгээр л…

Өөрийнхөө амьдралаар тайван амьдрахыг хүсдэг болсон. 🌿

Хүн ер нь заримдаа их зүйл хүсдэггүй юм байна.

Сайхан аялгуу…
Тайван өглөө…
Өөрийнхөөрөө байх эрх…
Тэгээд өөртөө жаахан зөөлөн хандах сэтгэл л байхад болчихдог юм байна. ☕️🌿

Тэгээд хэрвээ энэ бичсэнийг уншиж байгаа та яг одоо амьдралынхаа ямар нэг үеийг туулж яваа бол…

Өнгөрсөн өөрийгөө битгий их зэмлээрэй.

Тэр хүн ч бас тухайн үедээ чадах бүхнээ л хийж явсан.

Харин өнөөдрийн өөрийгөө…

Төдийгөөс өдий хүртэл хамгийн сайнаараа хичээж амьдарч ирсэн өөрөө өөртөө хамгийн их талархаарай. ❤️

13/10/2026

Харах өнцөг гэж....
Нэг хүн сэтгэлд ортол бодох дургүй дурсамжийг минь сэдрээж билээ
Дахиж хэзээ ч лав энгийн харьцахгүй бх

11/10/2026

Намрын адаг сарын билэгт сайхан өдрийн мэнд 🙏🏻
Санасан сэдсэн үйл бүхэн нь бүтэмжтэй байх болтугай 🙏🏻

09/10/2026

1. Хүний амьдралын хамгийн том дайсан бол,
Хүн өөрөө.

2. Хүний амьдралын хамгийн том тэнэглэл бол,
Худлаа хэлэх.

3. Хүний амьдралын хамгийн том ялагдал бол,
Их зан.

4. Хүний амьдралын хамгийн том гуниг бол,
Атаархал.

5. Хүний амьдралын хамгийн том алдаа бол,
Өөрийгөө алдах.

6. Хүний амьдралын хамгийн том гэм буруу бол,
Үл талархах.

7. Хүний амьдралын хамгийн том харамсал бол,
Өөрийн чанар чансааг доогуур үнэлэх.

8. Хүний амьдралын хамгийн том алхам бол,
Унасны дараа босох.

9. Хүний амьдралын хамгийн том гарз хохирол бол,
Итгэл найдвараа алдах.

10. Хүний амьдралын хамгийн том баялаг бол,
Эрүүл мэнд, оюун ухаан.

11. Хүний амьдралын хамгийн том үүрэг харицлага бол,
Чин сэтгэл.

12. Хүний амьдралын хамгийн том хишиг бол,
Өгөөмөр сэтгэл.

13. Хүний амьдралын хамгийн том дутагдал бол,
Үл ойлгох.

14. Хүний амьдралын хамгийн том тайтгарал бол,
Буян үйлдэх.

08/10/2026

Гүүглээс
"Эмэгтэй хүн яг юу хүсдэг вэ?" гэж хайв
Google:
Бид бас хайсаар л байгаа😝🤣

06/10/2026

Яршиг л байна зүгээр 😂🤣

05/10/2026

Залуу нас... буцаж ирэхгүй..
Тиймээс үлдсэн амьдралаа сэтгэлийг минь амрааж, зүрхийг минь дулаацуулж, оршихуйг минь үнэнээр дэмждэг хүмүүсийн дунд өнгөрөөхийг хүсдэг боллоо
Хэн нэгнийг хүчээр өөртөө татахаа, үлдэхийг нь гуйхаа, хянаж чадахгүй зүйлсийн төлөө сэтхэлээ зовоохоо больж байна
Хүмүүст өөрсдийнхөө үнэн төрхийг харуулах орон зайг үлдээж, ирэхийг нь ирүүлж, явахыг нь явуулж сурч байна
Биднийг үнэлдэггүй хүнийг үлдээхийн тулд өөрийгөө алдах хэрэггүй шүү дээ..
Амьдрал улам богиносох тусам бидний сонголт улам энгийн болдог.
Чин сэтгэл,амар амгалан, харилцан хүндлэл, үнэн холбоо.
Үлдсэн амьдралаа сэтгэламар, зүрхэнд дулаан бүхнээ сонгон амьдаръя хэдүүлээ...

05/10/2026

🌙 АМРАГ БОДОЛ 🌙

Яруу найрагч агсан Арлааны Эрдэнэ-Очирын
нэвтрүүлэгч Б.Гантигмаад зориулсан “Амраг бодол” шүлгийг
чадан ядан өөрийнхөөрөө уншлаа. ❤️

Зүрхэндээ тээж явдаг
хайртай хүндээ зориулаарай. 🫶

Зарим шүлэг уншигддаггүй…
зүрхээр мэдрэгддэг. ✨

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaangom?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaangom

Alerts

Be the first to know and let us send you an email when Мөнхтуяагийн тэмдэглэл posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaangom.