celimax.mongolia
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from celimax.mongolia, Beauty, cosmetic & personal care, Ulaanbaatar.
CELIMAX брэндийн Монгол улс дахь албан ёсны цор ганц төлөөлөгч. БНСУ-ын байгалийн гаралтай арьс арчилгааны бүтээгдэхүүн CELIMAX танд эрүүл арьсыг бэлэглэнэ ❤️
☘️ No paraben, No SLS, No animal testing
23/09/2026
Солонгост 2.47 сая+ борлуулагдсан бестселлер пад 💚
Celimax Ji Woo G*e Heartleaf BHA Peeling Pad нь өдөр тутам хуримтлагдсан үхэжсэн арьс, илүүдэл тос, барзгар бүтцийг зөөлөн арчлахад чиглэнэ.
• BHA → үхэжсэн арьс, нүх сүвний бохирдлыг арчлахад
• Heartleaf → арьсыг тайвшруулахад
• Hyaluronic Acid → чийгшүүлэхэд
• 2 өөр гадаргуутай пад → хэсэг бүрт тохируулан арчилна
Ердөө 10 секундийн арчилгаагаар илүү толигор, цэвэрхэн арьсны мэдрэмж. 🌿
Эмзэг арьстай бол эхлээд 7 хоногт 1–2 удаа хэрэглэж, арьсны хариу урвалыг ажиглаарай.
19/09/2026
НҮХЖИЛТ + НӨСӨӨ ТОЛБО + ҮРЧЛЭЭ ✨
Celimax-ийн 2 төрлийн арчилгааг нэг routine-д.
• Vita-A Retinal Shot Booster
0.1% Retinal агуулсан, үрчлээ болон арьсны бүтэц, нүхжилтийн харагдах байдалд чиглэсэн эрчимтэй арчилгаа.
• Pore+Dark Spot Brightening Cream
Нөсөө толбо, жигд бус өнгөнд чиглэж, арьсыг чийгшүүлнэ.
Орой:
Тонер → Retinal Booster → Pore Cream
Анх хэрэглэж байгаа бол 7 хоногт 2–3 удаа эхэлнэ. Өглөө SPF 50 хэрэглээрэй. ☀️
18/09/2026
Хүссэн бүтээгдэхүүнээ STOREPAY аппликейшн ашиглан хүүгүй, шимтгэлгүй, хуваан төлөх нөхцөлтэйгээр худалдан аваарай.
👍Хамгийн сайныг нь ☘️CELIMAX-аас
celimax.mongolia www.celimax.mn
#арьсарчилгаа #чийгшүүлэгч #үрчлээнийэсрэг
17/09/2026
Нөсөө толбо, жигд бус өнгө таны арьсыг ядруу харагдуулж байна уу? 😣
celimax Pore + Dark Spot хослол нь нөсөө толбо болон арьсны жигд бус өнгөнд чиглэсэн өдөр тутмын арчилгаа.
💛 Brightening Serum
Ниацинамид 5% + Транексамын хүчил 3% + Melazero V2 1%
Нөсөө толбо, өнгөний жигд бус байдлыг арчлахад чиглэнэ.
🤍 Brightening Cream
Ниацинамид 5% + Транексамын хүчил 5% + Melazero V2 1%
Арьсны өнгийг жигд, гэрэлтсэн харагдуулах арчилгааг дэмжинэ.
Хэрэглэх дараалал:
Цэвэрлэгээ → Тонер → Brightening Serum → Brightening Cream
Өглөө хэрэглэсэн бол нарны тосоо заавал түрхээрэй. ☀️
Нөсөө толбо арилгах арчилгаа нэг өдрийн ажил биш. Тогтмол арчилгаа + нарны хамгаалалт хамгийн чухал.
Үнэ болон бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг коммент эсвэл мессежээр асуугаарай.
29/08/2026
Өглөө яарч байх үед.
Орой ядраад ирсэн үед.
Аялалд авч явахад.
Өдөр тутмын будалт, нарны тос болон арьсны гадаргуу дээрх бохирдлыг арилгахад зориулсан зөөлөн 𝗖𝗲𝗹𝗶𝗺𝗮𝘅 𝗝𝗶 𝗪𝗼𝗼 𝗚𝗮𝗲 𝗢𝗻𝗲 𝗦𝘁𝗲𝗽 𝗠𝗶𝗹𝗱 𝗖𝗹𝗲𝗮𝗻𝘀𝗶𝗻𝗴 𝗣𝗮𝗱
Нэг ширхэг пад аваад арьсаа зөөлөн арчина. Ус, хөвөн, тусдаа cleansing water бэлдэх шаардлагагүй.
Цэвэрлэгээг илүү хялбар болгоно.
“Арьс арчилгаа цэвэрлэгээнээс эхэлнэ.”
Celimax Ji Woo G*e One Step Mild Cleansing Pad.
27/08/2026
Манай 35+ насны арьсанд зориулсан 3 алхамт багцыг хэрэглэж үзсэн хэрэглэгчдээсээ бодит сэтгэгдэл сонсмоор байна 💚
Хэрэв та энэ багцыг хэрэглэж байгаа бол доорх 3 сонголтоос нэгийг сонгоод comment үлдээгээрэй.
1. Маш их таалагдсан
2. Дажгүй, хэрэглэж байгаа
3. Тохироогүй зүйл байсан
Мөн хүсвэл:
аль бүтээгдэхүүн хамгийн их таалагдсан
ямар өөрчлөлт анзаарсан
ямар асуудал гарсан
гэдгээ хамт бичээрэй.
Сайн, муу аль ч бодит сэтгэгдэл байж болно. Туршлагаа хуваалцсан таньд баярлалаа
18/08/2026
35+ НАСНЫ АРЬСАНД ЗОРИУЛСАН 3 АЛХАМТ АРЧИЛГАА
Үрчлээ
Суларсан байдал
Нөсөө толбо
Нэг оройн арчилгаанд 3 асуудалд зэрэг анхаар.
Ретинол Серум
Арьсны уян хатан чанарыг дэмжинэ
Ретинал Бүүстер
Үрчлээтэй хэсэгт төвлөрсөн арчилгаа
Нөсөө Толбоны Эсрэг Крем
Өнгийг жигдрүүлж, чийгшүүлнэ
Орой хэрэглэнэ
Өглөө SPF заавал хэрэглэнэ
22/07/2026
АРЬС ТАНЬ ТОСЛОГ ХЭРНЭЭ ТАТАЛДААД БАЙНА УУ?
Тослог арьсыг хэт хуурайшуулах тусам арьс илүү их тос ялгаруулж, нүүр амархан тослогдож гялайж харагддаг.
celimax OIL CONTROL MOISTURIZING CREAM нь гаднаа тослог боловч дотроо чийг дутагдсан арьсны тос, чийгийн тэнцвэрийг дэмжих зориулалттай хөнгөн чийгшүүлэгч тос юм.
Хэнд тохиромжтой вэ?
• Гаднаа тослог боловч угаасны дараа таталддаг арьс
• Тослог болон холимог арьс
• Өдрийн дунд үеэс Т бүс амархан тослогддог арьс
• Хөнгөн, хурдан шингэдэг тос хайж байгаа хүн
Хэрэглэх дараалал:
Тонер → Серум эсвэл эссенс → OIL CONTROL MOISTURIZING CREAM
Өглөө, орой хэрэглэнэ. Өглөө нарны тосоор арьс арчилгаагаа дуусгана.
21/07/2026
Retinol serum, booster хоёрыг адилхан хэрэглээд байна уу?
Серум нь нүүр болон хүзүүний бүх хэсэгт жигд түрхэх зориулалттай.
Бүүстер нь илүү анхаарах шаардлагатай хэсэгт хэрэглэнэ.
• Нүдний эргэн тойрон /маш болгоомжтой түрхэх/
• Хамар, уруулын нугалаа
• Хүзүүний үрчлээ
• Нүх сүв томорсон хэсэг
Серум нь арьсны ерөнхий бүтэц, уян хатан байдал, нарийн үрчлээний арчилгаанд ажиллана.
Бүүстер нь асуудалтай хэсгийг илүү төвлөрүүлж арчилна.
Хамтад нь зөв хэрэглэвэл бүх нүүрний арчилгаа болон хэсэгчилсэн арчилгааг нэг дор шийднэ.
Орой дараах дарааллаар хэрэглээрэй:
Цэвэрлэгээ → Тонер → Retinol serum → Retinol booster → Чийгшүүлэгч
Маргааш өглөө нь нарны тос заавал түрхэнэ.
АНХААРАХ
Хүзүүний арьс нүүрнээс амархан цочирдог.
Эхлэх арга:
Орой долоо хоногт 1 удаа нимгэн түрхэнэ.
Хүзүүний бүх хэсэгт вандуйн тал хэмжээ хүрэлцэнэ.
Дээрээс нь чийгшүүлэгч хэрэглэнэ.
Дараагийн өдөр SPF 30-аас дээш нарны тос түрхэнэ.
Улайх, хорсох, гуужих үед зогсооно.
Хүзүүнд анхнаасаа serum болон booster хоёрыг давхарлах хэрэггүй. Эхлээд серумыг дангаар нь турш. Бүүстерийг зөвхөн арьс дассан үед үрчлээтэй хэсэгт бага хэмжээгээр хэрэглэ.
Ретиноидын цочрол нь түрхсэн хэмжээ болон давтамжаас хамаарч нэмэгддэг. Хуурай, үрэвссэн, харшилтай арьсанд илүү болгоомжтой хэрэглэнэ.
20/07/2026
Нөсөө толбо, батганы дараах бараан мөр арьсны өнгийг жигд бус харагдуулж байна уу?
Толбо бүрийг зузаан крем, нүүр будалтаар далдлах нь түр зуурын шийдэл. Арьсны өнгө жигд бус хэвээр байвал нүүр ядарсан, бараан харагдана.
celimax Pore + Dark Spot line нь:
• Нөсөө толбо, батганы дараах бараан толбыг арчлах
• Арьсны өнгийг жигд, цэвэрхэн харагдуулах
• Нүхжилт болон барзгар бүтэц дээр давхар арчилгаа өгөх
• Тослог, холимог арьсны өдөр тутмын арчилгаанд тохирох
Энэ нь таны төрөлхийн арьсны өнгийг өөрчлөх бүтээгдэхүүн биш. Харин бараан толбыг бүдгэрүүлж, арьсыг илүү гэрэлтсэн, жигд харагдуулах арчилгаа юм.
Тогтмол хэрэглээ болон өдөр бүрийн нарны тос хамгийн чухал. Нарны тос хэрэглэхгүй бол толбо дахин бараантах эрсдэлтэй.
Pore + Dark Spot line-аа захиалах бол мессеж бичээрэй.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar