Tuyana Style Code Agency
🔹 Tuyana Style Code Agency
🔹 PATENTED DESIGN · ©️ 2014
💫 All rights reserved
Бид Монголын тэргүүлэгч бизнес эрхлэгчид, улстөрч, УИХ-ын гишүүд, урлаг соёлын одууд, олимп, дэлхийн аварга тамирчидтай тогтмол хамтран ажиллаж байна.
Байгууллагуудын хувьд Наран групп, TV5 телевиз, Монголын хүүхдийн ордон зэрэг байгууллагуудтай хамтран ажилласан.
Хувь хүний имиж бүрдүүлэлт, хувь хүн өөрийнхөө давтагдашгүй өнгө төрхийг тодорхойлж чадсанаар үргүй зардал, стресс бухимдал эрс буурч, хувь хүний амжилтанд хүрэх нэг чухал түлхүүр нь болдог. Бид хувь хүний амжилт, өөрчлөлтөөр дамжуулан нийгмийн сайн сайхан өөрчлөлтөнд хөтлөх эрхэм зорилготой ажилладаг. Color Consulting гэж юу гэсэн үг вэ? Хүн бүрт өөрийн арьс болон үс, нүдний өнгө бүүр цаашилвал хүний нүдэнд харагдахгүй хүний дотоод өнгө гэж байдаг. Хувь хүн өөрт зохицох үндсэн өнгө болон дотоод өнгөө судлуулж тодорхойлуулснаар өөрийн хувцасны сонголтондоо хувьсал хийж чадна. Зөвхөн танд тохирох өнгө бусад хүмүүстэй адилгүй. Өөрөөр хэлвэл хүн бүрийн хувьд энэ нь ялгаатай. Өнгөө тодорхойлуулах нь өөрийгөө олохын салшгүй нэг чухал хэсэг нь юм.
Та хувь хүний имиж бүрдүүлэлтийн зөвлөгөөг авснаар өөрийн дахин давтагдашгүй дүр төрхийг тодорхойлуулж, өөртөө зохицсон царай төрх, үсний өнгө, үсний засалт, хувцаслалтыг бүрдүүлснээр өөртэй итгэх итгэл нэмэгдэж, ажлын амжилт болон өдөр тутмын амьдралд эерэгээр өөрчлөгдөж, өөртөө сэтгэл хангалуун өөдрөг амьдралыг бий болгож чадна.
Та олон нийттэй харилцдаг салбарт ажилладаг удирдагч, бизнес эрхлэгч, улс төрч, урлаг соёлын салбарт ажилладаг бол өөрийн имидж бүрдүүлэх нь маш чухал нөлөөтэй юм. Бид танд үйлчилэхдээ хувь хүний нууц хадгалах ёс зүйн дүрмийг чанд мөрдөн ажиллах болно.
Бид нийгмийн хариуцлагын хүрээнд олон нийт, оюутан сурагчидад стайл, имиджийн боловсрол олгох лекц, сургалтыг зохион байгуулж ажилладаг.
ИМИДЖМАКЕР ТУЯАНА
Tayana Style Code Agency (Туяана стайл коде ажеси) үүсгэн байгуулагч, имиджмакер
Имиджмакер Д.Отгонтуяа нь Fashion Stylist, гоо сайханч, Make up Artist, Image Maker, Hair stylest мэргэжилтэй. 2006 оноос хувь хүний имидж бүрдүүлэлтийн нарийн мэргэшилүүд болох хувь хүний өнгө тодорхойлох, гоо сайхан, үсний стилист, нүүр будалтын чиглэлүүдээр мэргэшин суралцаж, ажиллаж туршлага хуримтлуулсан.
2003- 2006 онд Герман Улсын Штутгард хотын Хатагтай Бергитийн нэрэмжит загвар зохион
бүтээгчдийн коллежийг Moda Design, Fashion Stylist чиглэлээр суралцаж төгссөн.
2005- 2011 онд Германы нэрт дизайнер Blut geschwister компани болон Abseitz botique-д стилист;
2012- 2014 онд ХБНГУ-ын Штутгард хотын Хатагтай Леманы нэрэмжит гоо зүйч,
гоо сайхны сургуулийг Гоо Сайханч мэргэжлээр суралцан төгссөн.
2015- 2016 онд ХБНГУ -ын Мюнхэн хотын “Woman Styling” сургуульд Color Consultation ,
Stylist, Make up Artsist, Hair Stylist, Personal Shoper, Fashion Stylist мэргэжлүүдээр
суралцан төгссөн;
2015 оноос Герман Улсын Munchen хотод хувь хүний имидж бүрдүүлэлтийн Style Code агентлагаа Woman Styling Lounge-тай хамтран ажиллуулж бизнесмэн, багш, урлаг соёлын 60 гаруй хүний хувийн зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай.
2017 оноос Монгол Улсдаа имиджмакерийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээг нэвтрүүлж Tuyana Style Code Agency нээн ажиллуулж байна.
ХУВЬ ХҮНИЙ ИМИДЖ БҮРДҮҮЛЭЛТ
Хувь хүн бүр өөрийн дахин давтагдашгүй өнгөтэй байдаг. Өөрийн өнгийг тодорхойлсноор өөрт тохирсон хувцасаа өмсөх, өөрийнхөө сайхан талыг тодотгох боломжтой болно. Өөрийнхөө давуу талыг ойлгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж өөртөө сэтгэл хангалуун амьдрах болно. Хувь хүнд өөрийн бие, нүүрний онцлогт тохирсон үсний өнгө, үсний засалт, нүүр будалтыг тодорхойлуулж гоё сайхан талаа илүү тодруулж гаргахад туслана. Гоо сайхны зөвлөгөө, нүүр, арьс арчилгааг тодорхойлж, дотроосооо болон гаднаасаа гоо сайхныг бий болгох зөвлөгөө өгнө. Өөрийн биед тохирсон хувцасны бүрдлийг тодорхойлох, давуу талаа тодруулж, сул талаа багасгах боломж бүрдэнэ.
Та өөрөө мэдэхгүй бас бусдад харагдахгүй байгаа гоо үзэсгэлэнгээ нээж гаргаж ирмээр байна уу? Би ийм л хүн, хамгийн сайхан хувцас өмсөөд би тийм л харагдана гэж бодож байгаа бол та маш том эндүүрч байна. Өөртэй болон бусдад эерэг сэтгэгдэл төрүүлж өмсөж яваа хувцаснаасаа эрч хүчийг мэдэрч бусдад түгээж явах боломжтой. Хувцасны загвараас гадна хүн бүр өөрт зохицох өнгөнүүд байдаг.
Түүн шиг биш түүнээс илүү өөрөөрөө гэрэлтэх нь таны тодотгол болох юм.
Өнгөний зохицолдолгоо гэдэг бол хамгийн чухал. Хэрэв та өөрт тохирох өнгийг мэдэж авч тохирох өнгөний хувцасаа сонгон өмсөж чадсан бол өөрийн хувийн амьдрал болон бизнес карьертай амжилтаа ахиулж чадна. Өмссөн өдрийнхөө өглөөнөөс энэ бүхэн эхлэнэ. Тэгвэл ямар ямар өнгө өөрт тань зохицох вэ? Тухайн хүнд тохирох өнгийг гаргаж ирэхийн тулд мэргэжлийн COLOR CONSULTING /ӨНГӨ ТОДОРХОЙЛОГЧ/ тусгай өгөгдсөн стандарт хэмжээтэй мэргэжлийн багаж хэрэгсэлээр таныг судалж, тодорхойлох бөгөөд ингэснээр танд тохирох үндсэн өнгөнүүд зөв гарч ирдэг.
БАЙГУУЛЛАГЫН БАГЦ ҮЙЛЧИЛГЭЭ
Хувь хүний имидж бүрдүүлэлтэд суурилж, байгууллагын цогц имиджийг бүрдүүлж, эерэг, өөдрөг байгууллагын соёлыг бүрдүүлэхэд чиглэсэн багц үйлчилгээ.
Бизнес, офисс, худалдаа, үйлчилгээ, банк зэрэг үйлчилгээний салбарын онцлогоос хамаарсан хувцаслалт, стайл бүрдүүлэлт бүгд өөрийн өвөрмөц онцлогтой байдаг. Байгууллага өөрийн онцлогт тохирсон зөв имидж бүрдүүлэлт хийснээр ажилтануудын сэтгэл ханамж, бүтээмжид эерэгээр өөрчлөхөөс гадна үйлчлүүлэгчийн хандлага, сэтгэл ханамжид нөлөөлдөг.
14/09/2026
🌍 “МОДА МОНГОЛООР ДУУСДАГ” ГЭЖ ЯАГААД ЯРЬДАГ ВЭ?
Мода Монголд дуусдаг ууу??
Fashion Trend өөрийгөө таниагүй хуулбар дээр дуусдаг!!
Трендийг үгүй хийдэг гол шалтгаан нь тухайн загвар бус — өөртөө зохихгүй зүйлийг сохроор дуурайх явдал.❣️
Монголд ч бай, гадаадад ч бай ялгаагүй.
Өөрийн биеийн онцлог, өнгө төрх, , зан чанараа мэдрээгүй хүн бусдын өмссөнийг тэр чигт нь хуулбарлах үед трендийн утга алдагдана.
Тренд буруугүй.
Хувцас ч буруугүй.
Буруу сонголт л трендийг “үгүй хийдэг”.
Трендийг дагана гэдэг бусадтай адилхан хувцаслахыг хэлэхгүй. Харин тухайн чиглэлээс өөрт зохихыг сонгон, өөрийн дүр төрхөөр амилуулахыг хэлнэ.
✨ Тренд бол санал.
Стиль бол таны сонголт.
Харин өөрт тань зохихыг тодорхойлох нь —
IMAGE MAKER · PERSONAL STYLIST
ХҮН БҮРИЙН STYLE CODE
—
#өнгө
09/09/2026
Өглөөний мэнд 🌈🌺🍄💕🦌
Миний хүүг горьдоогоод
Хүүхэдийн нүд бүлтэлзүүлээд 🤓🥹
08/09/2026
2026 ОНЫ НАМАР–ӨВЛИЙН ОНЦЛОХ ТРЕНДҮҮД ✨
ТОРОН ДЕТАЛЬ: НУУЦЛАГ, ДЭГЖИН, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ
Торон материал энэ улиралд илүү боловсронгуй, орчин үеийн өнгө аястайгаар эргэн ирж байна.
Эмзэг мэт атлаа хүчирхэг.
Ил тод атлаа нууцлаг.
Зөөлөн атлаа өөртөө итгэлтэй.
Торон деталь нь таны төрхөд:
• Орчин үеийн мэдрэмж
• Эмэгтэйлэг дэгжин байдал
• Нууцлаг, татах хүч
• Өөртөө итгэлтэй өнгө аясыг нэмнэ.
Өдөр тутмын хувцаслалтад нарийн акцент болгон сонгох эсвэл үдшийн төрхөд онцлох элемент болгон ашиглаарай. Торон материалыг зөв байршуулж, тохирох давхарлалт болон эсгүүртэй хослуулснаар төрх тань илүү тансаг, цэгцтэй харагдана.
Торон трендийг таны биеийн онцлог, амьдралын хэв маяг, хувийн өнгө төрхөд нийцүүлэн ухаалгаар шингээцгээе.
ЧИМЭГЛЭЛТЭЙ DENIM: ӨДӨР ТУТМЫН ЖИЙНСЭНД ТАНСАГ ӨНГӨ АЯС НЭМЬЕ
Энгийн жийнс энэ улиралд илүү нарийн хийц, тансаг детальтайгаар шинэ түвшинд хүрч байна.
• Шигтгээ
• Хатгамал
• Гялалзсан деталь
• Өвөрмөц боловсруулалт
• Чанартай, бүтэцтэй материал
Чимэглэлтэй denim нь өдөр тутмын төрхөд содон байдал, өөртөө итгэлтэй мэдрэмж, тансаг өнгө аясыг нэмнэ. Гэхдээ түүнийг зөв хослуулах нь чухал.
Цэвэр эсгүүртэй топ, минимал аксессуар, бүтэцтэй гадуур хувцас болон чанартай гуталтай хослуулснаар жийнсний чимэглэл илүү тансаг, зохицолтой харагдана.
Трендийг сохроор дагах бус, өөрийн дүр төрхөд нийцүүлэн өөриймсгөх нь жинхэнэ стиль юм.
Тренд бол чиглэл.
Харин танд зохих өнгө, эсгүүр, материал, хослолыг тодорхойлох нь миний мэргэжлийн ажил.
Таны онцлог, зорилго, амьдралын хэв маягт нийцсэн стиль, имижийг нарийн төлөвлөж, өөртөө итгэлтэйгээр илэрхийлдэг төрхийг хамтдаа бүтээцгээе.
Personal Stylist
Image Maker
— Tuyana
#ТоронГанганТөрх
07/09/2026
✨ СТИЛИСТ ≠ ИМИДЖ МЕЙКЕР
👗 Стилист бол хэлбэржүүлэгч.
Тэр таныг өнөөдөр, тухайн нэг арга хэмжээ, зураг авалт, уулзалтад зориулан хувцаслаж, нэг төрхийг бүрдүүлж чадна.
Харин ✨ ИМИДЖ МЕЙКЕР бол таныг ганц өдөрт зориулж хувцасладаг хүн биш.
Тэр таны дотоод мөн чанар, онцлог, давуу тал, биеийн хэлбэр, нүүрний төрх, өнгө, нас, амьдралын хэв маяг, мэргэжил, зорилго, амбицыг бүхэлд нь харж, таны жинхэнэ дүр төрхийг нээн гаргадаг.
👗 Стилист нэг өдрийн төрхийг бүтээнэ.
💎 Имидж мейкер таны насан туршийн дүр төрхийн кодыг нээнэ.
🎨 Та ямар өнгөтэй вэ?
✨ Ямар силуэт таны хүчийг гаргах вэ?
💄 Ямар үс, нүүр будалт, материал, аксессуар таныг илэрхийлэх вэ?
👑 Та хаана ч очсон өөрийн гэсэн танигдах төрхтэй байхын үндсийг бий болгоно.
Энэ бол зүгээр нэг “гоё хувцаслах” тухай биш.
Энэ бол өөрийгөө нээх, өөрийн үнэ цэнийг дүр төрхөөрөө илэрхийлэх, амбицтай хувь хүнийг бүтээх үйл явц.
Tuyana Style Code Agency — бид хувцас сонгохоос илүүг хийдэг.
🔐 Бид таны STYLE CODE-ийг нээдэг.
🎓✨ ТУН УДАХГҮЙ
Олон улсад хүчинтэй сертификаттай IMAGE MAKER ACADEMY мэргэжлийн сургалтын бүртгэл эхэлнэ.
💎 Маш цөөн оролцогчтой, мэргэжлийн түвшний тусгай хөтөлбөр.
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй...
Цаг захиалах
Та өөрт тохиромжтой
📅 ажлын / амралтын өдөрөө
⏰ тодорхой сонгон
мессежээр илгээнэ үү.
Бид таны хүсэлтэд тохирсон
✨ боломжит цагийг
хариу мессежээр илгээнэ.
Tuyana Style Code Agency
Таны төгс хувилбарыг бүтээнэ ✨
Өнгөө олсон, азтай, хүчтэй аав ээжийн үрсүүддээ ✨
Азтай нэгэн нь ирж,
Аз бүхнийг өөртөө татаж,
Амьдралын тань замыг
зөөлөн, зөвөөр нээдэг нандин хүч бол
Tuyana Style Code Agency
ТАНЫ ӨӨРИЙН ӨНГӨ & ИМИДЖ юм.
Өөрийн өнгө, өөрийн үнэ цэнэ,
өөрийн имиджийг нээж чадсан
та бүхэндээ 💫
🌙 Шинийн 2-ны дэлгэр сайхан үдшийн мэнд хүргэе!
Таныг илүү тод, илүү үнэ цэнэтэй,
мартамгүй дүр төрх болгон бүтээх нь
бидний зорилго.
Tuyana Style Code Agency ♥️
“Таны төгс хувилбарыг бүтээнэ”
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
Ulaanbaatar
17041
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |
| Sunday | 09:00 - 19:00 |