My Page

My Page

Share

Миний үзэл бодол минийх
Таны үзэл бодол ч таных
"

10/01/2026

Цаг хугацаа чамайг хүлээхгүй
Цаг хугацааг юугаар ч худалдаж авч чадахгүй
Чамд цагаа царцуулж байгаа хүнийг хүндэл
Цагаа юунд зарцуулж байгаагаа хяна.😉

02/04/2024

Ярихаа багасгахад харах, сонсох, ажиглах мэдрэмжүүд илүү тодордог.

19/03/2024

70 настай Еврей өвөө ач хүүдээ заасан баяжих 7 арга: бас бодууштай.
1. Хийе гэсэн зүйлээ заавал хийж бай. Хэрвээ хийе гэсэн зүйлээ хийхгүй бол үхэх үедээ харамсана. Хийхдээ харин 70% хүртэл хийхэд хангалттай бөгөөд хийх зүйлийнхээ талаар ч гэсэн 70% мэдэж байхад болно.
2. Байнга хөдөлмөрлөж мөнгийг олж байх ёстой. Ингэснээр хүн идэвхтэй урам зоригтой байна. Үүнийг илүүрийг хэрэглэх тусам өнгө ордогтой утга нэг гэж тайлбарласан. Хүн хэрэв хөдөлмөрлөхөө зогсоовол зэврэнэ гэж үзсэн. Толгойгоо ажиллуулж чадвал шаврыг ч мөнгө болгох боломж байдаг.
3. Нийтлэг зүйлээс татгалзаж, илүү өөр зүйлийг зоригтойгоор сэтгэх хэрэгтэй. Шинэ зүйлийг эхлээд хэн ч тоохгүй, яваандаа тэр зүйл нийтлэг болж хувирдаг.
4. Ямар нэгэн зүйлд амжилт гаргая гэвэл бүх хүчээ дайчлах хэрэгтэй. Ажлыг бүү хойш тавь учир нь маргааш олон учраас бүтэлгүйтдэг. Энэ үед хамт байсан хүмүүсийн ач тусыг хэзээ ч мартаж болохгүй. Зөвхөн тэднийг анхаараад зогсохгүй гэр бүлд нь хүртэл анхаарал хандуулж асрах хэрэгтэй.
5. Чухал уулзалтын үед 30 минутын өмнө ирж, орчин тойрноо өөртөө дасгаж, өөрийн болгох хэрэгтэй ингэж байж уулзалт амжилттай болно.
6. Бичиг үсэг тайлагдсан л бол тэмдэглэл хөтлөж байх хэрэгтэй. Тэмдэглэл хийх нь олон талын ач холбогдолтой ч хамгийн гол нь тэмдэглэл хийх үед тухайн зүйлийг дүгнэж байдаг.
7. Алхаж болох газар алхаж байх хэрэгтэй. Заавал машин тэрэг унах шаардлаггүй. Учир нь алхаж байх үед хүн төвлөрч шинэ зүйлийг сэтгэх дүгнэх боломжтой байдаг гэжэээ.
Орчуулсан: Арга Билэг Пэйж

16/03/2024

😍Өдөр бүр өөртөө 1 цаг зарцуулж байгаарай...
*Дуртай зүйлээ хийх юу ч байсан хамаагүй *тэр нь гол нь эрүүл мэндэд тустай зүйлс
*Өөрийгөө эрхлүүлэх
*Дасгал хөдөлгөөн хийх
*Зураг зурах
*Агаарт гарах
*Хөгжим сонсох
*Бүжиглэх
*Ном унших
*Эсвэл гоё хоол хийж идэх
*Гоо сайхандаа анхаарах гэх мэт зөвхөн өөртөө зориулсан 1 цаг

12/03/2024

Өөртөө ч үнэнч байж чадахгүй болсон хорвоод үнэхээр найз гэж байх уу? Байвал надад олоод өгөөч 🥲

12/03/2024

Мөнх амьдрах биш дээ энэ хорвоод мөрөө үлдээсэн газар бүхэнд минь цэцэг дэлгэрэх болтугай.

12/03/2024

Худал нь ихэдсэн энэ нийгмийг буруутгах буруу байхгүй ээ үнэнээр явах алабгүй бол аль ашигтайгаар хослуулж яв даа 😉

12/03/2024

Уучилаарай би мундаг биш ээ сэтгэлээ уудлах талбар минь болог ээ сайн муу хамаагүй сэтгэгдэл бүр минь намайг тайтгаруулна.

12/03/2024

Чадаж байвал нэг ч гэсэн хүнд урам өгөх Чадахгүй бол гай болохгүй байх

12/03/2024

Би хэн бэ? би хэн болох гээд байгаагаа өөрөө л тодорхойлно. Би өөртөө итгэж өөрийгөө бүтээнэ.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Ulaanbaatar HUD
Ulaanbaatar
97688