Chi_Spa_Manicure
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chi_Spa_Manicure, Beauty, cosmetic & personal care, ХУД 11р хороо 2р байр. GEGEE HAIR & BEAUTY SALON, Ulaanbaatar.
30/05/2021
Хумс бэхжүүлнэ. ;)
Эмэгтэйчүүд бидэнд хумсаа бэхжүүлж урт ургуулах шаардлага өдөр болгон тулгардаг. Тэгвэл хумсан дээрээ шүдний оо - гоо жигд түрхээд 5 минутын турш амраасны дараа угааж цэвэрлээрэй.
Энэ нь хумс ургуулхад нэлээн том хүчин нѳлѳѳ үзүүлдэг байхнээ.
Бас ѳнгийг сэргээн, илүүдэл мах зэргийг цэвэрлэх ач тустай. :)
25/05/2021
Хумс нь эмэгтэй хүний гоо сайхны хувьд нэрийн хуудас нь болдог. Тиймээс ч эмэгтэй хүн бүр гоё сайхан хумстай болохыг хүсдэг. Хүний хумс нь байгаль, цаг уурын нөлөөнд маш амархан автдаг эмзэг эрхтэн юм
Хүний хумс дунджаар 3 - 5 сар тутамд солигдож байдаг гэнэ. Энэ нь хумс сард дунджаар 3 мм болдог гэсэн үг. Хумс хавар илүү түргэн, өвөл арай удаан ургана. Эрүүл хумс өнгөгүй, толигор, бөх бат байдаг. Хумс өөрчлөгдөх үндсэн шалтгаан хүнс тэжээлтэй холбоотой. Идэж байгаа хүнсэнд чинь ямар нэгэн тэжээл дутагдсаныг хумс чинь хэлээд л өгнө.
Хумс шигдэх гэж юу вэ?
Хумсны ялтас нь хумсны хажуугийн буланцарлуу шигдэн ургахыг онихокриптоз буюу шигдэж ургасан хумс гэнэ. Энэ нь нилээд тархмал өвчлөл юм. Энэ үед хумсны буланцар нь улайж хавдан үрэвсэж, хүчтэй өвдөнө. Ялангуяа явах үед илүү хүчтэй өвдөх тул шигдсэн хусны өвдөлтийг шүдний өвчинтэй харьцуулж болмоор гэж ярьдаг.
Дийлэнх тохиолдолд хумсыг буруу тайрснаас болж хумс шигдэж ургадаг.
Жишээ нь: хөлийн хумс дээд захыг нь бага зэрэг дугуйлсан дөрвөлжин хэлбэртэй байх ёстой атал үүнээс өөр янзаар хумсаа зассанаар хумс шигдэж ургах нөхцлийг бүрдүүлнэ. /хумс шигдэх/
Хумс шигдэж ургах нөхцөл бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл нь бариу гутал юм. Наад захын жишээ нь өндөр өсгийтэй гутал. Бариу гутал хумс шигдэж ургах нөхцөл хамгийн ихээр бүрдүүлдэг өөр нэг хүчин зүйл. Тиймээс гутлаа зөв сонгож байх хэрэгтэй. Ялангуяа хумс шигдэж ургадаг хүмүүс шөвгөр хоншоортой гутал өмсөхөөс аль болох зайлсхийх хэрэгтэй.
Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн хөлөнд ирэх ачаалал огцом нэмэгддэг болохоор хумс шигдэж ургах асуудалтай тулгарах нь цөөнгүй.
Тавхай хавтгайрах, эсвэл мөөгөнцөртөх өвчтэй бол хумс шигдэж ургах эрсдэл нэмэгддэг. Хөлийн мөөгөнцөрөөс болж хумс дээшилж зузаардаг. Зузаарсан хумснаас үзүүлэх даралт их болох тул хумс шигдэж ургах нөхцөл бүрдэнэ. Үүнээс гадна мөөгөнцөртсөн хумс нь хэлбэрээ алдаж шаравтар, эсвэл бор өнгөтэй, хайрслаг болж холцорно.
Хумсаа хэтэрхий урт ургуулаx, хүний хумс урт ургах тусмаа дотогшоогоо хавчигдаж ургадаг учир дотогшоо шигддэг. Төрөлхийн жижиг хумсны толиотой бол хумс ургахдаа махандаа тулж шигддэг. Хумсны толио нь хэт хавтгай эсвэл хэт нимгэн хумстай хүмүүсийн хумс нь арьсандаа шигдэж биш зүсэгдэх маягаар шигдэлт үүсдэг.
Зарим спортын тамирчид ачааллаас болж шигдсэн байдаг. Мөн төрөлхийн хумс ургалтын гажигтай хүмүүс ч байдаг.
Энэ бол цөөхөн хэдэн хумс шигдсэн шалтгаанууд, өөр шалтгаанууд ч бас байдаг. Ариун цэвэр муу сахисан, хөлний хөлс их гарахаар, удамших г.м.
Хумс нь шигдээд зовиуртай байдаг бас тэрийгээ өөрөө ухаад авчихдаг хүмүүс байдаг. Шигдэлт нь арьсаа зүсэж махандаа ороогүй. Гэхдээ л хумс ургах болгонд ухна гэдэг хэцүү бүр хүндрүүлчихэж ч болно.
Таны энэ зовлонгоос салах арга бол зөвхөн махаа давуулж хумсаа ургуулах явдал юм шүү. Энд олон арга зам бий. Гэхдээ таны ашиглаж болох арга цөөн хэдэн аргыг танилцуулж байна.
1. Хөвөн жийргэлэх арга, Хумсныхаа шигдээд байгаа хэсэгт нь бага зэрэг хөвөн хавчуулаад ургуулаарай. Энэ нь өвдөлтгүйгээр таныг хумсаа махыг нь давуулж ургуулахад тус болох болно.
2. Педикурт ороод, хумсан дээрээ акрил буюу шилэн хумсний материалаар шигдээд байгаа зах хэсэгээ зузаатгаж тавиулах, энэ нь хумсыг зузаан болгож арьсруу шигдэж орохоос хамгаална. Өвдөлт ч арилна. Нимгэн хумстай, шигдэлт нь ил харагдаж байгаа хумсанд тохиромжтой.
3. Гуурс тавиулах, төмөр чиг тавиулж зөв чиглэлд ургуулах, судал татуулах
4. Мөн зарим бүсгүйчүүдийн хумс нь шигдээгүй мөртлөө зовиур үүсдэг энэ нь хумсаа дутуу цэвэрлэснээс болдог. Гарын хумсанд ч байдаг хажуугаар дагаж ургадаг хальс нь хумсны хажуугаар бөөгнөрөөд хатуурсан байдаг. Усанд орсныхоо дараа сайн цэвэрлэхэд л хангалттай.
Хумсыг тойрсон арьс улайж, хавагнасан тохиолдолд гоо зүйчид үзүүлж эөвлөгөө авах хэрэгтэй. Хэрэв шаравтар, эсвэл ногоон өнгийн зүйл ялгарч эхэлсэн бол мэс заслын эмчид яаралтай хандах хэрэгтэй. Учир нь ийм үед мэс ажилбар хийхээс өөр аргаар шигдэж ургасан хумсыг авах боломжгүй болсон байдаг.
Ялангуяа чихрийн шижинтэй хүмүүс шигдсэн хумсаа бие даан янзлах гэвэл хумс бүү хэл хуруугүй болох аюултай. Ингээд ч зогсохгүй шигдэж ургасан хумсны үүсгэсэн үрэвсэл нь эсийн үхжилт болж, улмаар хөлөө тайруулах дээрээ тулж болзошгүй тул эмчид хандах зайлшгүй шаардлагатай.
Ихэнх хүмүүс хөлийн хумсаа сайтар арчлах хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Үүнээс ч болж багагүй асуудалд ордог нь харамсалтай. Хэрэв хүн хөлийн хумсаа зөв арчилж чаддаггүй бол мэргэжлийн хүмүүст хандах хэрэгтэй. Хөл, хөлийн хумсны арчилгаа буюу педикюр үйлчилгээ хийдэг салон олон байдаг. Үүнээс гадна хичнээн гоё гутал байсан ч бариул бол татгалзах☝
Зуны хамгын чухал нь педикюр шүү💛😍
11/05/2020
Гоё зураг явуулсан охиндоо баярлалаа😍
СБД-11р хороолол Саруул хотхон 23б байр 3н давхарт Chi Spa Salon
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
ХУД 11р хороо 2р байр. GEGEE HAIR & BEAUTY SALON
Ulaanbaatar