DOCTORem
Таны эрүүл мэндийн төлөө
Энд дуунд дуртай нь ❤️ үлдээгээрэй.🌨️🌨️🌨️
11/06/2026
Дурсамжиндаа дулаацаж амьдарна шүү дээ.
22/05/2026
Өглөөний шинэ дадал: Өглөөг "Mora"-той угтаарай ☀️🌿
Та өглөө бүр шүдээ угаадаг уу? Тэгвэл энэ нь амны хөндийг бүрэн цэвэрлэхэд хангалтгүй байдаг гэнэ шүү. Амны хөндийн 700 гаруй төрлийн бактерийн ердөө дугуй хэсэг нь л сойзонд цэвэрлэгддэг бол хэл, хацар, буйлны завсарт үлдсэн хэсэг нь бидний биеийг (ходоод, зүрх, тархи) өвчлүүлэх эрсдэл дагуулдаг байна.
Тийм учраас өглөө бүр өлөн элгэн дээрээ "Mora" тосон ам зайлагч-аар амаа 5-10 минут зайлах шинэ дадлыг өөртөө хэвшүүлээрэй. ✨
🌱 Өглөө бүр "Mora"-г хэрэглэснээр:
• Амны хөндийг гүн цэвэрлэж, биеийг бүхэлд нь хоргүйжүүлнэ.
• Амны эвгүй үнэрийг мартаж, өдөржин шинэлэг амьсгалтай байна.
• Шүдний пааланг гэмтээхгүйгээр байгалийн аргаар цайруулна.
• Шүд цооролт, буйлны үрэвсэл, шүдний чулуунаас сэргийлнэ.
Монголын үндэсний хүнсний манлай үйлдвэр "Майнд Тэч" компанид үйлдвэрлэсэн, 100% байгалийн гаралтай энэхүү бүтээгдэхүүн нь Гаа, Ганга, Шилмүүст мод, Ногоон цай гэсэн 4 төрлийн эфирийн тосны сонголттой.
🛍️ Үнэ ба худалдаж авах газар:
• Монголфарм (13,000₮), Энтофарм (13,200₮), Хүрмэн эмийн сангууд болон Apteka.mn (13,400₮), Emonos.mn (14,000₮) цахим хуудсаар гэрээсээ захиалан аваарай.
"Эрүүл Ам, Эрүүл Бие, Эрүүл Би" За бүгдээрээ тогтмол тосон ам зайлагчаар амаа зайлж хэвшье! ❤️
MORA CARE
06/08/2025
🌈 ХОРГЫН ТОГОО
Монголд 350 гаруй унтарсан галт уул байдаг бөгөөд хамгийн залуу буюу сүүлд унтарсан галт уул нь Хоргын тогоо юм. Хоргын тогоо нь бусад галт уулсаас хамгийн гүн, огцом хажуу тийшээ тогтоцтой
Судлаачдын судалсанаар Хорго уул
8-9 мянган жилийн өмнө оргилж байгаад унтарсан бололтой. Хоргын тогооны өрхөн дотор хоорондоо 10-30 м зайтай хүрээлэн тогтсон хоёр, гурван давхар ирмэгт хөмсөг байгаа нь өмнө хэд хэдэн удаа дэлбэрч байсныг гэрчилнэ.
Хоргын тогоо уул нь д.т.д 2240 метр өндөрт өргөгдсөн хэдий ч харьцах өндөр 110 м орчим болно. Уулын гадна талын хажуу 25°-35°, дотор талын хажуу 45°-50° налуу, сул хүрмэн чулуу ихтэй. Хоргын тогооны амсар хөндлөнгөөрөө 300-350 м, гүн 70- 80м
Хоргын тогоо уул орших Архангай аймгийн Тариат сумын нутаг Гичгэний, Босгын, Хярын, Сугын, Өлийн, Мандлын тогоо, Алаг уул, Залаа толгой зэрэг арваад унтарсан галт бий 🌿☘️🌳
05/08/2025
🔥🔥🔥 Өөх махыг тань өдөр шөнөгүй хайлуулах шидэт ундаа
❤❤❤ Энэ ундааг 7 хоног уухад үр дүн 100 хувь гарна.
😱😱😱 Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж өтгөн хаталтаас хамгаална, бас илүүдэл жингээсээ ч сална.
😍😍😍Жор маш энгийн, гуравхан орцоор хэдхэн минутад бэлдэнэ.
🥰🥰🥰Гэдэс ходоод цэвэрлэж, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг идэвхжүүлэх ундаа.
💪💪💪 Эрүүл хоолны дэглэм, идэвхтэй хөдөлгөөнтэй хослуулбал үр дүн гайхалтай болно.
😇😇😇Биеэс хорт бодис гадагшлуулах, бодисын солилцоо идэвхжүүлэхэд нөлөөлнө.
😘😘😘Ундаанд агуулагдах ширхэглэг нь биеэс хорт бодисыг бүрэн гадагшлуулах үйлчилгээ үзүүлнэ.
❗❗❗Ундааны орц: Чавга, нимбэг, чиа үр.
🥳🥳🥳Хар чавга ширхэглэг тул хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ, холестерины хэмжээг тэнцвэржүүлнэ.
🤗🤗🤗Мөн антиоксидант тул эрт хөгшрөхөөс хамгаална. Мөн цусны эргэлтийг эрчимжүүлж зүрх-судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ.
🤩🤩🤩Нимбэг – цусан дахь өөх, хорт бодисыг устгана. Хоол боловсруулах эрхтнийг бүхэлд нь идэвхжүүлнэ.
❗❗❗Чиа үр нь уусмал ширхэглэгтэй. Энэ төрлийн ширхэглэг болон цавуулаг нь бүдүүн гэдсэнд хуримтлагдсан хорыг гадагшлуулна.
🙏🙏🙏С амин дэмээр баялаг, мөн бодисын солилцоог идэвхжүүлнэ.
❤❤❤ Орц:
1 хоолны халбага чиа үр
3 ш хар чавга
200 мл ус
1 нимбэг
❗❤❗Бэлдэх арга: 200 мл устай стаканд 3 хар чавгаа хийж хонуулна.
Өглөө нь хар чавгаа аваад 1 хоолны халбага чиа үр, тал нимбэгийн шүүсээ нэмнэ.
5-10 минут хандална. Хар чавгаа
идээрэй.
Бүгдийг сайтар хутгаад бага багаар нь ууна.
❤❤❤ Долоо хоногийн дараа таны эрүүл мэнд сайжирч байгааг мэдрэх болно: илүүдэл жин багасч, өтгөн хатах асуудал арилна.
05/08/2025
"ур хийц муутай, порнографик дүрслэлтэй", "эрчүүдийн мөрөөдлийн эмэгтэйг дүрсэлсэн бусад эмэгтэйчүүдийг доромжилж байна" гэх зэргээр шүүмжлэх болсон тул буулгахаар болсон байна. Копенхаген хотод байдаг "Бяцхан лусын дагина" нэртэй хөшөөг жуулчид хэтэрхий жижиг хэмээн шүүмжилдгийг сонсоод "Том лусын дагина"-ыг бүтээх санааг олсноо барималч Питер Бек ярьжээ...
Хэтэрхий “ил задгай” үндэслэлээр Дани улс лусын дагинын хөшөөг буулгах гэж байна Дани улсын нийслэлийн эрэгт сүндэрлэдэг лусын дагинын хөшөөг буулгах асуудал хүмүүсийн маргааны нэг сэдэв болжээ.
04/08/2025
Монголын харуусал гэдэг үүнийг хэлэх байх!... Нэгэн залуу үүнийг олон хүнд хүргэхийг хүслээ.
ОЮУ ТОЛГОЙ
Монголчуудыг уурхайн талбарт очиход нэг л сонин угтаж авна. Хүндлээд байгаа ч юм шиг эсвэл яагаад ч байгаа юм бүү мэд. Шинэ орчин, шинэ соёл, олон гадаад хүмүүс, гадаад шиг болсон Монгол хүмүүс дунд учраа олохгүй, ямар ажил хийхээ ч мэдэхгүй хэсэг урсгалаараа явна. За тэгээд өнөөх Монгол нэг л өдөр хэн ч биш болсон байдаг юм. Харамсалтай нь өөрийгөө хэн ч биш гэдгээ мэддэг ч хүн байна, мэддэггүй ч хүн байна.
Яагаад хэн ч биш гэснийг тайлбарлая.
Хөдөлмөрийн гэрээн дээрх үндсэн ажил үүргээ гүйцэтгэхдээ гадаад даргаасаа зөвшөөрөл, гарын үсэг авна. Өдөр бүр авна, өдрийн хэд хэд ч авна. Тэр бүү хэл ээлжийн амралт хэзээ авахыг хүртэл гадаад даргын гарын үсэг шийднэ. Ажлын хувцас, гутал авахад хүртэл гадаад даргын гарын үсэг хэрэгтэй. Ер нь гадаад дарга нар гарын үсэг зурах л ажилтай. Мэдээж гарын үсэг зурах нь тэдэнд бөөн кайф.
За тэгээд Монголчууд баахан гарын үсэгтэй болж аваад ажлаа хийнэ дээ. Ядартлаа хийнэ. Өдөржин, шөнөжин хийнэ. Гадаад дарга хараад сууж байна. Хааяа нэг ингэ тэг гэж зааварчлах ба тэр нь ихэнхдээ ажлын буруу арга барил байна. Учир нь тэд юм хийдэггүй учраас аргаа сайн мэдэхгүй. Гадаад дарга нар интернетийн онлайн худалдаа харж сонирхсон зүйлээ худалдаж авна. Мөн хоббигоо хөгжүүлнэ. Өөр шигээ гадаад найз нартайгаа машин, мотоцикл, буу, завь, нохой, муур, загасны уурга гэх мэт зүйлсийнхээ тухай байнга ярилцана. Монгол хүн ажлаа бодсоор бараг стрессд орж гүйцнэ. Ажил нь амжаагүй бол буруудах учраас.
Гадаад дарга дуу сонсоно, кино үзнэ. Байсхийгээд зааварчилгаа өгнө. Өрөөндөө л суудаг, бодит байдал дээрх ажлын нөхцөл байдлыг сайн мэдэхгүй учраас шууд хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй эсвэл Монголчуудын хийж байгаагаас хэцүү арга зам заана. Түүнийг нь заавал дагах ёстой гэнэ. Дагахгүй уурыг нь хүргэвэл сануулга өгнө, хална гэж дарамтална. Өнөө муу Монголчууд таван төгрөгөө бодоод ам ангайхгүй үгийг нь дагана.
Гадаад дарга компьютер дээрээ нислэгийн билетүүд харна. Учир нь амралтаараа хаашаа, аль улсруу хэнтэй аялахаа байнга төлөвлөнө.
Бие бялдар булчин шөрмөс бол гайхамшигтай. Учир нь сайн унтаж амрахын тулд ядрах шаардлагатай. Гэвч ажил хийхгүй учраас ядрах боломжгүй. Ядрах ганц боломж нь төмөр өргөх. Ингээд бие нь хөгжинө. Монголчууд ажил дээрээ ядарна. Юун бэлтгэл хийх. Хөлс, тоосноосоо салаад гэр бүлтэйгээ утсаар ярьчихаад унтахаа л бодно.
Гадаад дарга нар Монголчуудаас өөр хоол идэх ба Монгол хүн тэр хоолыг идэж үзэхийг хүснэ, мэдээж идэж чадахгүй. Харин өнөөх гадаадууд тусгайлан бэлдээд өгсөн нөгөө хоолоо голно гээд бод. Гадаад дарга нарын байрлах байр нь бас л Монголчуудынхаас өөр. Өөр гэдэг нь мэдээж гоё. Өрөөндөө ганцаараа байхаас гадна дотроо ариун цэврийн өрөөтэй. Монголчууд өрөөндөө гурваас дөрвүүлээ байх ба нийтийн жорлон болон, ариун цэврийн өрөө ашиглана. 21 дүгээд зуунд ялгаварлан гадуурхагдсаар.
Юу ч хийхгүйгээр өдрийн 1000-аас 3000-н америк доллар авч байгаа гадаадыг харахаар өөрсдийгөө хэн ч биш гэж бодно. Өөрсдийгөө гэдэгт ажилчид болон, Оюу толгойн муу гэрээ, Монголын төр хамаарах шиг санагдана.
Энэ гадаадууд чинь цалингаараа хөрөнгө оруулалтаа зөөгөөд дуусгах давхар төлөвлөгөөтэй.
1 гадаад сард дунджаар 30.000$,
1000 орчим гадаадын сарын цалин 30.000.000$,
жилийн 360.000.000$,
10-н жилийг ардаа үдсэн гэхээр 3.600.000.000$.
Цаашдаа ч зөөнө гээд бод доо.
Монголчуудын нийт цалин эд нарын авсан цалингийн талд ч байхгүй гэсэн судалгаа хийсэн хүнтэй таарч байлаа.
Цаашид ингээд зөөлгөөд байх уу? Зөвхөн цалин ийм л байна. Бусад зүйл дээр "цалин цаашаа" мөнгө яригдана.
Аа нээрээ яг мартах гэж байна Монголчууд цаасан аяга нийлүүлнэ.
Англи, Австрали, Америк, Канад дарга нарын Монголчуудаас давуу нэг юм бий. Тэр нь төгс Англи хэл. Давуу тал ч гэж дээ төрөлх хэл нь юм байна. Монголчууд бараг бүгд Англи хэлээр нь халтар бултар ч болтугай ярина. Гадаад дарга Монгол хэлээр ярих бүү хэл Монгол хүний нэрийг ч зөв хэлэхгүй.
Эх нутаг дээрээ хэдэн шар толгойтноор дарамтлуулаад, өвгөдийн амиараа хамгаалж үлдээсэн баялагаа ухуулаад, дээр нь өрөнд ороод байж байна гэдэг эмгэнэл мөн биз?
Монгол хүн Оюу толгой уурхайн талбарт очоод олон юм сурч байгаа л гэдэг. Гэхдээ нэг буруу зүйлийг маш сайн сурч байна. Тэр нь юу вэ? гэвэл дарлуулж л сурч байна, хүлцэж л сурч байна.
Ийм хүлцэнгүй ард түмэн гэж үү?
Энэ хэдхэн шар толгойтууд Монголчуудыг дарлачих боломжийг хэн, хэзээ эдэнд өгчихсөн юм бэ? Ийм тэнэг хогийн, хөгийн гэрээ гэж хаана байдаг юм бэ?
Энэ бүхнийг ярьсан, дуугарсан болгоныг харлуулдаг, хавчдаг тусгай баг хүртэл байдаг л гэсэн. Энэ нийтлэлийн доор Оюу толгойг өмөөрсөн, гадаад даргын "бөгс долоосон бууны нохойнууд" хог нэгээрээ сэтгэгдэл бичнэ, харж л байгаарай.
Гадаадуудыг, гэрээг, энэ төслийг өмөөрөх сэтгэлтэй хүмүүст хандаад нэг юм хэлчихье.
Чиний цалин, энэ боломжийн амьдралыг чинь Роберт Фридланд өгөөгүй юм, Жан Себастиан Жак өгөөгүй юм. Харин өвөг дээдэс, газар шороо, Эх орон минь өгч байгаа юм.
Оюу толгойн гэрээг заавал өөрчлөх ёстой. Монгол Улсад ашигтай болгох ёстой. Заавал. Эх нутаг дээрээ дарлуулж залхаж байна.
Эх орондоо хайртай бол хуулаад өөрийнхөө Facebook-т нийтэлнэ үү.
Эмхэтгэсэн Инженер Ganaa Good
2025.08.03
04/08/2025
Чиний мэдэхгүй шалтгаанаар өглөө бүр чиний дансанд 86,400 доллар байршуулдаг банк байна гээд төсөөлөөд үз дээ…
Энэхүү өвөрмөц банк нэгэн зэрэг шинэ өдрийн эхэнд чиний үлдэгдлийг тэг болгодог…
Өөрөөр хэлбэл, шөнө дунд болгон чиний зарцуулаагүй үлдэгдлийг чиний данснаас устгадаг…
Чи яах байсан бэ?
Чи зарцуулаагүй мөнгөө эргүүлэн татах магадлал маш өндөр байгаа биз дээ?
За, бид бүгд тэр банкинд данстай гэдгийг чамд мэдэгдье…
Түүний нэрийг ЦАГ ХУГАЦАА гэдэг…
Өглөө бүр энэ өвөрмөц банк чиний хувийн дансанд 86,400 секунд байршуулдаг бөгөөд шинэ өдөр ирэхэд тэр дансны үлдэгдлийг арилгаж, ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийгээгүй бүх цагийг устгадаг…
Өөрөөр хэлбэл, өдрийн цагаар үлдэгдэлээ ашиглахгүй бол үүрд алддаг гэсэн үг…
Буцааж болохгүй, тэр цагийг хожим гээд хэмнэх боломжгүй…
Чи одоо цагт өнөөдрийн үлдэгдлээрээ амьдрах ёстой...
Илүү бүрэн дүүрэн амьдралыг эхлүүлэх ганц л сайхан цаг бий…
Түүнийг ӨНӨӨДӨР гэдэг...
10 жилийн үнэ цэнийг ойлгохыг хүсвэл хилсээр хорих ял авсан хүнээс асуугаад үз…
Нэг жилийн үнэ цэнийг ойлгоё гэвэл төгсөлтийн шалгалтандаа тэнцээгүй оюутнаас асуугаад үз...
Нэг сарын үнэ цэнийг ойлгохыг хүсвэл хүүхдээ дутуу төрүүлсэн эхээс асуугаад үз…
Долоо хоногийн үнэ цэнийг ойлгоё гэвэл долоо хоног тутмын сонингийн редактороос асуугаад үз…
Нэг цагийн үнэ цэнийг ойлгохыг хүсвэл болзоонд хүлээж суугаа дурлагчаас асуугаад үз...
Нэг минутын үнэ цэнийг ойлгоё гэвэл галт тэрэгнээсээ хоцорсон аялагчаас асуугаад үз...
Нэг секундын үнэ цэнийг ойлгохыг хүсвэл эцсийн мөчид ослоос зайлсхийсэн хүнээс асуугаад үз...
Нэг долийн үнэ цэнийг ойлгоё гэвэл олимпоос мөнгөн медаль хүртсэн тамирчнаас асуугаад үз…
Тиймээс, амьдарч буй хором бүрээсээ таашаал ав…
Цаг заваа зориулж буй онцгой хүн чинь, цаг зав зарцуулахад үнэхээр онцгой нэгэн гэдгийг баталгаажуул…
ЦАГ ХУГАЦАА ХЭНИЙГ Ч ХҮЛЭЭХГҮЙ ГЭДГИЙГ САНА…
Өөрийнхөө юм мэдэхгүй, өчүүхэн гэдгийг сардаа нэг удаа санаж сэрдэг хүмүүс л хамгийн ухаантай хүмүүс байдаг.
( Нэрт зохиолч Ф.М.Достоевский )
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar