Sorlog goo
Олон улсын мастер гоо засалч Мөнхтуяа
22/06/2026
🫱Манай дээр
💦Гүн чийгшүүлдэг усан массаж 80000
💆Энгийн relax тайвшруулах массаж 60000
🦾Agua Peel арьс чангалах массаж 70000
Хийгддэг шүү
Массажанд маань
🫰Гүн нүүрний цэвэрлэгээ
🫰Толгой
🫰Нүүр
🫰Хүзүү
🫰Цээж
🫰Нуруу
🫰Гарын массаж хийгддэг
☎️Цаг авч үйлчлүүлэх дугаар 80080618
Хаяг: ТБД андууд ИХ НОЁН төв 3-давхарт 305 тоот
11/06/2026
Хүмүүс машиндаа моторын тос сольдог.
Агаарын шүүлтүүрээ сольдог.
Дугуйгаа шалгадаг.
Гэтэл өөрийнхөө биед байдаг 600 гаруй булчинг бараг огт тоодоггүй.
Тэгээд 35 нас хүрээд:
"Нуруу өвдөөд байна."
"Хүзүү хөшөөд байна."
"Өвдөг муудаад байна."
"Ядаргаа гарахаа больчихлоо."
гэдэг.
Үнэндээ асуудал насанд биш.
Булчинд байдаг.
━━━━━━━━━━━━━━
БУЛЧИН БОЛ ЗӨВХӨН ХҮЧ БИШ
Олон хүн булчин гэхээр бодибилдинг, том гар, хэвлийн зургаан толгой боддог.
Гэтэл булчингийн үндсэн үүрэг нь:
• Үе мөчийг тогтвортой барих
• Нурууг хамгаалах
• Дотоод эрхтнийг дэмжих
• Цусны эргэлтийг сайжруулах
• Сахарын хэрэглээг зохицуулах
• Тэнцвэр хадгалах
• Хөдөлгөөн хийх
юм.
Өөрөөр хэлбэл булчин бол биеийн "амьд хуяг" гэсэн үг.
━━━━━━━━━━━━━━
МОНГОЛ ХҮМҮҮСИЙН ХАМГИЙН ТОМ АЛДАА
Өдөржин сууна.
Тэгээд орой нь:
"Өнөөдөр ядраад байна."
гээд дахиад хэвтэнэ.
Булчинд бол энэ нь яг:
"Би ажиллуулахгүй гэхдээ чи ажиллаж байгаарай."
гэж хэлж байгаатай адил.
Булчин ашиглагдахгүй бол тархи түүнийг хэрэггүй эд гэж үздэг.
Үүнийг Muscle Atrophy (булчингийн хатингаршил) гэдэг.
Судалгаагаар хөдөлгөөнгүй хэвтрийн байдалд орсон хүн 7 хоногийн дотор булчингийн хүчний 10-15%-ийг алдаж эхэлдэг.
Бие чинь залхуу биш.
Хэмнэлттэй ажиллаж байгаа юм.
━━━━━━━━━━━━━━
ХҮЗҮҮ ӨВДДӨГ ШАЛТГААН
Толгой ердөө 5 кг орчим жинтэй.
Гэтэл 5 см урагшлахад хүзүүний булчинд ирэх ачаалал бараг хоёр дахин нэмэгддэг.
10 см урагшилбал 20 кг-аас дээш ачаалал ирдэг.
Өөрөөр хэлбэл:
Толгойгоо урагш сунгаад Reels үзэх болгондоо хүзүүн дээрээ нэг шуудай цемент өлгөж байгаа гэсэн үг.
━━━━━━━━━━━━━━
НУРУУ ӨВДДӨГ ШАЛТГААН
Ихэнх хүн:
"Дискээ гэмтээчихсэн."
гэж боддог.
Гэтэл олон тохиолдолд асуудал нь:
Core Muscles (гол тулгуур булчингууд) сул байснаас болдог.
Эдгээр булчин:
• Хэвлий
• Нуруу
• Ташаа
• Өгзөг
орчимд байрладаг.
Эдгээр нь сулрахад нуруу бүх ачааллыг ганцаараа үүрч эхэлдэг.
Тэгээд өвдөнө.
━━━━━━━━━━━━━━
ӨГЗӨГНИЙ БУЛЧИН ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
Хамгийн залхуу болсон булчин бол:
Gluteus Maximus (өгзөгний том булчин) юм.
Өдөржин суудаг хүмүүсийн энэ булчин бараг "унтчихсан" байдаг.
Үүнийг Gluteal Amnesia (өгзөгний булчингийн идэвхгүйжил) гэдэг.
Үр дүн нь:
• Өвдөг өвдөнө
• Нуруу өвдөнө
• Гүйхэд амархан ядарна
• Тэнцвэр муудна
Асуудал өвдөгт биш.
Өгзөг ажиллахгүй байгаад учир нь байдаг.
━━━━━━━━━━━━━━
БУЛЧИН БОЛ ЧИХРИЙН ХАМГИЙН ТОМ ШАТААГЧ
Ихэнх хүн жин хасах тухай боддог.
Гэтэл булчин бол: Glucose Disposal System (цусан дахь сахарын хэрэглэгч систем) юм.
Булчин их байх тусам:
• Цусан дахь сахар хурдан ашиглагдана
• Инсулины мэдрэг чанар сайжирна
• Таргалалт буурна
• Чихрийн шижингийн эрсдэл буурна
Тиймээс булчин бол гоо сайхан төдий биш. Эрүүл мэндийн эрхтэн гэж ойлговол зөв болно.
━━━━━━━━━━━━━━
БУЛЧИН ӨВДӨХӨӨР МАССАЖ ХИЙЛГЭЭД БОЛДОГ УУ?
Монголчуудын дараагийн дуртай арга:
"Бариулчихъя."
Массаж муу биш.
Гэхдээ сул булчинг хүчтэй болгож чаддаггүй.
Яг л хагарсан дугуйг угаагаад засна гэж байхгүйтэй адил.
Хэрэв булчин сул болсон бол:
• Ажиллуулах
• Ачаалал өгөх
• Дасгал хийх
л хэрэгтэй. Өөр замгүй.
━━━━━━━━━━━━━━
ХАМГИЙН АЮУЛТАЙ ӨВЧИН
Sarcopenia (насжилттай холбоотой булчингийн алдагдал)
гэдэг өвчин бий.
30 наснаас хойш хүн жил бүр бага багаар булчингаа алддаг.
Хөдөлгөөнгүй амьдарвал бүр хурдан.
60 нас хүрэхэд олон хүн булчин биш өөхөөр биеэ авч явдаг болчихсон байдаг.
Тэгээд:
"Хөгширчихсөн юм чинь."
гэдэг.
Үгүй.
Зарим нь наснаасаа биш.
Хөдөлгөөнгүй байснаасаа болж сул дорой болсон байдаг.
━━━━━━━━━━━━━━
ДҮГНЭЛТ
• Булчин бол биеийн мотор.
• Булчин бол үе мөчний хамгаалалт.
• Булчин бол сахарын агуулах.
• Булчин бол тэнцвэрийн систем.
• Булчин бол урт наслах хамгийн том хөрөнгө.
Харин бидний хамгийн том алдаа бол булчингаа өвдөхөөр нь л санадаг.
Машинаа 10,000 км тутамд үзүүлдэг хэрнээ өөрийн биеийн хөдөлгөөнийг 10 жилээр нь орхидог.
Тиймээс дараагийн удаа хүзүү, нуруу, өвдөг өвдөхөд нас, цаг агаар, салхи, улстөрчдийг буруутгахаасаа өмнө нэг зүйл бодоорой.
Асуудал үе мөчинд биш.
Түүнийг хамгаалах ёстой булчин ажиллахаа больсон гэдэг нь бараг гарцаагүй үнэн юм.
Мөөгий нь хөдөө хот хүн амьтан гээл хамаарахгүй л ажиллаж байна.
Амьтад хүртэл мөөгийгөөр нь массаж хийлгэх дуртай байдаг шүү
,,,,😅😅😅😅😅😅😂😂😂😂😂😂
03/06/2026
Таны “ядаргаа”, “стресс”, “нас явчихлаа” гээд байгаа зүйлсийн цаана ихэнхдээ булчингийн зангирлын асуудал явж байдаг.
Өдөрт 8–12 цаг бөгтийж сууна.
Утас руугаа тонгойно.
Жолоо барина.
Стрессдэнэ.
Хөдөлгөөн бараг хийхгүй.
Тэгээд булчин чинь нэг хэсгээрээ тасралтгүй агшсан хэвээр “гацчихдаг”.
Энэ бол зүгээр “хөшчихлөө” гэдэг зүйл биш.
Булчин доторх жижиг хэсгүүд байнгын агшилттай болж, цусны эргэлт муудна, хүчилтөрөгч багасна, мэдрэл цочирно.
Ингээд: — Толгой өвдөнө
— Хүзүү хөшнө
— Мөр чулуу шиг болно
— Гар бадайрна
— Амьсгал хүртэл өнгөц болно
Хамгийн инээдтэй нь хүмүүс: “Нэг сайн массаж хийлгэчихвэл болчихно” гэж боддог.
Гэтэл 10 жил буруу суусан биеийг 40 минут илээд засчихдаг байсан бол физик эмчилгээ, сэргээн засах, спортын анагаах ухаан гэж том салбарууд байхгүй байх байсан.
Судалгаагаар оффисын ажилтнуудын 60–85% нь амьдралынхаа нэг үед архаг хүзүү, мөр, нурууны өвдөлт мэдэрдэг.
Ялангуяа утас, компьютерийн хэрэглээ ихсэх тусам trapezius буюу мөрний дээд булчин хамгийн их ачаалал авч байна.
Хүний толгой ердөө 5 кг орчим жинтэй.
Гэхдээ толгойгоо 60° бөгтийхөд хүзүүн дээр ирэх ачаалал бараг 27 кг хүрдэг.
F = mg
Өөрөөр хэлбэл та өдөр болгон хүзүүн дээрээ цементний уут өлгөчихөөд амьдарч байна гэсэн үг.
Булчин бол маш шударга эд.
Та түүнд ямар амьдрал өгнө — яг тэр хэлбэрт орно.
Хөдөлгөөнгүй байвал хатуу мод болно.
Бөгтийвөл бөгтөр болно.
Харин зөв хөдөлгөөн, сунгалт, хүчний дасгал хийвэл дахин сэргэнэ.
Тиймээс “булчин зангирсан” гэдэг нь насны асуудал биш.
Ихэнхдээ амьдралын хэв маяг бие дээр чинь гарын үсэг зурж байгаа хэлбэр юм.
28/05/2026
😍
🏆Олон улсын тэмцээний шилдэг бүтээлийг танилцуулж байна
😱 Арай таны хуян хөөрч, булчин зангирч хөшиж цаанаа л ядарч сульдаад, мөн хавагнаад нүүр тань цэлхийгээд, хөхөлбөр үүсч нүүрний будаг тань шингэхгүй байна уу? . Тэгвэл таньд яг тохирох массаж манайд хийгдэж байна шүү .👌👍👍👍
Олон улсын тусгай технологоор хийгддэг арьсны массаж нь Таны Лимфийн буюу бөглөрсөн судсыг цэгэн даралтат массаж хэлбэрээр суллаж өгссөнөөр мэсгүйгээр, тариагүйгээр нүүрийг V хэлбэрт оруулж өгөх хамгийн сүүлийн үеийн мэргэжилтний шилдэг технологи юм💆♀️💖🌸🌹🌻🌼🌷
😲😳😳😲Уг булчирхайг тусгай техникээр дэмжсэнээр, хүний биеийн гадны нөлөөтэй (халдвар авах, илүүдэл шингэн хуримтлагдах)-с сэргийлэхийн зэрэгцээ нуруу хөших толгой өвдөх хорт бодис биеэр тархах мөн хуян хөөрөх зэрэгтэй тэмцэх онцгой үүрэг гүйцэтгэдэг хүн биеийн эрхтэн систем юм🙄🙄🙄
🌸🌸Хийгдэх хугцаа: 2:00 цаг
Үүнд: Биеийг бэлдэж толгойн болон хөлийн бариа
3 шатлалт гүн цэвэрлэгээ
Массаж:. Нүүр
Хүзүү
Цээж
Нуруу
Гар
Чийгшүүлэгч цацлаг
Нэмэлтээр:Гүн чийгшүүлэгч (гель, маск)
Модель маск
🌸🌸Онцлох үр дүн: Нэг удаа ороход таны нүүр өргөгдөж татагдан хаван хөөгдөж жижгэрсэн байна
🌸🌸Орох давтамж:7 хоногын зайтай 5-10 удаа орж нэг курс болж үр дүнг илүү бодитоор мэдрээрэй🥰
👉Хүрэлцэн ирэх хаяг: ТБД андууд. Их Ноён төв 3 давхарт 305 тоот
🕙Цаг авах 80080618
#массаж #гоосайхан #Чийгшүүлэх #нүүрниймассаж #Маск #ледгэрэл #гарынмассаж #гуашамассаж
26/05/2026
Булчин суллаж нүүр өргөх V.line цогц массажны хямдрал 6 сарын 2-н хүртэл явагдаж байна
Цаашдаа үндсэн үнээрээ хийгдэх тул амжаад ороорой
26/05/2026
3-н удаагийн оролтын үр дүн
Тусгай техникт массажны хямдрал дуусахад хэнэг хоног үлдлээ
26/04/2026
❤️Хөөрхөнүүдээ массажны хямдарлаа дахин сунгах уу
🌷🌸Урин цаг ирж байна
🧏🏻♀️💆🏻♀️Бүгдээрээ арьсаа эрхлүүлээд залуу насаа хадгалаад энэ зуныг үдэцгээх үү
👌😍😘
❤️Whieda хараа засагч "НҮДНИЙ ШИЛ"-ний ШИНЭ ХУВЬСАЛ😍😍😍
👉Whieda нүдний шил нь таны нүдийг компьютерийн дэлгэц харахад харааг өөрөөр нь фокусын зайгаа олоход туслах, нүдний стрессийг бууруулах, хялгасан судсыг цэвэрлэх, нүдний ядаргаа, толгой өвдөх, нүд хуурайших, улайх, хавдах, тархины судасны нарийслаас үүдэлтэй нулимс асгарах зэргийг багасгадаг.
😍👉Тус нүдний шилийг дараахь хүмүүст хэрэглэхийг зөвлөж байна:
🤔Бүх насны хүмүүс тэр тусмаа. Хүүхэд, оюутнууд (ном унших,гар утасаар ажилдаг, компьютерийн мониторын өмнө их цаг зарцуулдаг, толгой өвддөг, чих дүлийрдэг, шуугидаг мөн ядрах, нүд аргаж хуурайшдаг, нүдний угаар хатгуулдаг, нулимс зогсолтгүй гардаг, нүдний доод зовхины уутанцартай, гамейриттай, хамар битүүрдэг, харшилтай)(ханиад томуунаас урьдчилан сэргийлэх) мэдээллийн технологийн чиглэлээр ажилладаг хүмүүс; 40-с дээш насныхан -глауком (нүдний даралт), катаракт (болорын цайралт), ксерофтальми өвчтэй хүмүүс; - нүдний ядаргаанд өртөмтгий хүмүүс; - цусны бичил эргэлтийн асуудалтай, нарны шил зүүхээс өөр аргагүй болсон хүмүүс (квантын энерги нь эсийг идэвхжүүлж, исэлдэлтийн үйл ажиллагааг нэмэгдүүлдэг)
👉👓Энэхүү гайхалтай шилийг зүүж хэргэлсэн мөчөөс эхлэн дараах асуудлыг шууд шийдэх болно👓
-Нүд аргах улайх
-Нүднээс нулмис гарах
-Нүд бүрэлзэх
-Болорын цайралт
-Нүдний өөхжилт
-Зовхины уутанцар
-Толгой өвдөх
- Нойргүйдэл
-Хамар битүүрэх (Гамрит) эмчилэх болно
👉👓Бусад шилнээс ялгаатай давуу талууд 👓
-Шил маань цантахгүй
-Хайрж халахгүй
-Маш хөнгөн бүтэцтэй
-Бүх хэлбэрийн нүүрэнд төгс цохьцоно
-Холын замд болон орой үдэш машин барихад өөдөөс ирэх машины болон хурц гэрлэнд гялбаа үүсэхгүй гайхалтай давуу талтай юм
Whieda компанийн албан ёсны борлуулагч
💰Үнэ: 192500
☎️Утас: 80080618
🚗Хүргэлт: Үнэгүй
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Ulaanbaatar