Sho Gi Jiu Jitsu Academy

Sho Gi Jiu Jitsu Academy

Share

🥋Хүүхэд бүхэн хөгжлийн түлхүүр 🥋

22/09/2026

Хүч спорт хороо Бразилын Жюү жицүгийн ангидаа элсэлт авч эхэллээ.

Photos from Sho Gi Jiu Jitsu Academy's post 21/09/2026

Sho Gi Jiu Jitsu Academy баг тамирчид ЖАНЖИН КАП 2026 зүүн бүсийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 11нь тамирчин оролцож 5 алт🥇,2 мөнгө🥈2 хүрэл🥉медаль хүртэж амжилт дүүрэн оролцлоо.🥋❤️ баг тамирчид даа баяр хүргэе.👏
Дараагийн тэмцээнд нь амжилт хүсье!!

Photos from Sho Gi Jiu Jitsu Academy's post 08/09/2026

🥋🇲🇳✈️🇰🇷 Shogi Academy-ийн тамирчин Эрдэнэзориг маань БНСУ-ыг зорин сурахаар явлаа. Erdene Zorigo

Jiu jitsu-гоор хичээллэж, спортын замналаа тууштай үргэлжлүүлж яваа Эрдэнэзориг маань энэ удаа сурлага, спортынхоо хажуугаар өөрийгөө хөгжүүлж, шинэ орчинд шинэ туршлага хуримтлуулахаар нэгэн шинэ алхам хийж байна.

Солонгост суралцах хугацаандаа олон зүйл сурч, шинэ хүмүүстэй танилцаж, өөрийн зорилгоо улам тодорхой болгож яваарай. Тамирчин хүний сахилга бат, тэвчээр, тууштай зан чанар нь энэ шинэ замд нь хамгийн том давуу тал болно гэдэгт итгэлтэй байна.

Хичээл сурлага, спортын замналдаа өндөр амжилт гаргаж, зорьсондоо хүрээрэй. Амжилт хүсье, Эрдэнэзориг! 🥋💪

Шинэ эхлэл, шинэ боломж, шинэ амжилт. 🇲🇳🇰🇷
Эрдэнэзориг нь
Shogi academy -д хичээллэх хугацаандаа
JJIF World Championship Newaza🥉 NoGi🥉
UNC 2025🥇
МУАШТ Adult🥉
NoGi National championship🥇
Condition cup🥇
Ajp Tour Dornogobi🥈
Ajp Tour Erlian🥇NoGi🥇
Ulaanbaatar Pro Newaza🥇
NoGi🥉
NoGi Adult🥉
NoGi🥇
Marshal Cup🥇
Гэсэн амжилтыг гаргасан байна.🥋🔥🤙

Photos from Sho Gi Jiu Jitsu Academy's post 29/08/2026

Өнөөдөр манай академийн хүүхдүүд зэрэг болон бүс нэмсэн баярын өдөр байлаа.❤️
Хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе!🎉👏

30/07/2026

🏯 Shogi Jiu Jitsu Academy насанд хүрэгчдийн ангийн шинэ элсэлтээ авч эхэллээ! 🥋

Өөрийгөө хөгжүүлж, бие бялдар, сахилга бат, өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлэхийг хүсвэл бидэнтэй нэгдээрэй.

📍 Насанд хүрэгчдийн анги
🥋 Анхан болон туршлагатай бүх түвшний суралцагчдыг урьж байна.

Өнөөдөр бүртгүүлээд, Jiu Jitsu-гийн аяллаа эхлээрэй!

15/07/2026

ЭРХЭМБИЛЭГИЙН ДҮҮРЭНБИЛЭГТ АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Э.ДҮҮРЭНБИЛЭГТ АЗИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

🇰🇿Жюү Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Fighting төрлийн U18 ангиллын +85 кг жинд “Shogi Jiu Jitsu Academy”-ийн тамирчин Э.Дүүрэнбилэгт хүч үзэж, ХҮРЭЛ МЕДАЛЬ хүртэн бахдам амжилт гаргалаа.🥉

ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ👏🏻👏🏻👏🏻💐💐

12/07/2026

-Казахстан улсын🇰🇿 Алматы хотноо зохион байгуулагдах Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн 🇲🇳 U16 насны -48 кг-ын жинд өрсөлдөх Shogi Jiu jitsu academy тамирчин Төмөрбаатарын Номуундарь жиндээ амжилттай орлоо.👏🔥
-Маргаашийн тэмцээнд нь амжилт хүсье! 🇲🇳❤️

07/07/2026

🇲🇳 Манай клубийн 2 тамирчин эх орноо төлөөлөн Казахстан улсын Алматы хотыг зорилоо.

Тэд 3,557 км-ийн алсад зохион байгуулагдах Азийн Жиү Жицүгийн аварга шалгаруулах тэмцээнд хүч сорих гэж байна.

Амжилтын төлөө урагшаа! Та хоёртоо өндөр амжилт, ялалт хүсье! 🥋💪🇲🇳

06/07/2026

🇲🇳 Амжилтын төлөөх дараагийн алхам эхэллээ

Sho gi jiu jitsu клубын тамирчин Төмөрбаатарын Номуундарь, Эрхэмбилэгийн Дүүрэнбилэгт нар Казахстан улсын Алматы хотноо зохион байгуулах Жюү Жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн хүч сорихоор мордож байна.

Татамид гарах мөч бүрийн ард олон жилийн хөдөлмөр, тэвчээр, сахилга бат байдаг. Одоо тэр бүхнийг Азийн шилдгүүдтэй өрсөлдөн харуулах цаг ирлээ. Дүүрэнбилэгт Э. Nomuuna Nomuundari

Та хоёртоо амжилтын дээдийг хүсье. Өөрсдөөрөө бахархаж, Монголынхоо нэрийг өндөрт өргөөрэй! 🇲🇳💪

07/06/2026

Т.НОМУУНДАРЬ U16 НАСНЫ ШИЛДЭГ ТАМИРЧИН БОЛЛОО

Баяр хүргэе

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
13260

Alerts

Be the first to know and let us send you an email when Sho Gi Jiu Jitsu Academy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.