BAT mongolia shop
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from BAT mongolia shop, Health/Beauty, ulaanbaatar 11, Ulaanbaatar.
2017 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй манай дэлгүүрт Австрали, Хятад, Солонгосын гоо сайхан, гэр ахуй, хувцас, нэмэлт тэжээл, витамин бүгд бий.
🚚 Өдөр бүр хүргэлттэй.
Та чатаар болон 📞 8913-5513 оператортой холбогдож захиалгаа өгөөрэй!
06/08/2026
Монгол дээдэс пад гэж эрслэн тасдах тарнийг дуудахад Төвдүүд пээ гэдэг. Балчиг мэт орчлондоо бадам болон дэлгэрэхийн учир Бадма гэхэд пэма гэж дуудна. Эвдэршгүй очирын хүч, огторгуйн ухамсрыг Базар гэхэд бэнза гэх. Ялалтын уухай түрж Суухай гэхэд бусад нь сваха гэх жишээтэй. Туульсын бадрангуй хэл Очир хөлгөний язгуур айзамд сүнслэг хөг нэгддэг учраас өвөг дээдсээс уламжит аязаар нууц тарниа урьж байвал адис авшиг үлэмж билээ 🙏🙏🙏
Ум мани бадмэ хум 🙏
Ум ара база нади 🙏
Ум базар вани хум пад 🙏
Ум дари дудари дүри суухаа 🙏 ❤️ 🙏
Ум аа хум базар гүрү бадма сиди хум 🙏❤️🙏
Via: Агнистын гэгээ
06/08/2026
30/07/2026
**"Эрэгтэй хүний хамгийн том шунал..."**
Эрэгтэй хүний хамгийн том шунал нь үргэлж мөнгө байдаггүй.
Нэр хүнд ч биш.
Эрх мэдэл ч биш.
Харин...
Өөрийг нь хүндэлдэг хүний нүдэнд үнэ цэнтэй байх.
Ядарсан үед нь ч түшиг болж,
амжилтад нь ч баярлаж,
алдаанд нь ч үнэнийг хэлж чаддаг нэг хүний итгэлийг алдахгүй байх.
Олон эрэгтэй хүчтэй харагдахыг хичээдэг.
Гэвч дотроо тэд ч бас ойлгогдохыг,
үнэлэгдэхийг,
өөрийнхөө хөдөлмөрийг хэн нэгэн анзаарч байгааг мэдрэхийг хүсдэг.
Харин энэ хүсэл нь зөвхөн бусдаар үнэлүүлэх гэсэн шунал биш.
Өөрийн амьдрал утга учиртай байгаасай,
өөрийнх нь төлөө тэмцэж буй бүх зүйл үнэ цэнтэй байгаасай гэсэн хүслийн илэрхийлэл юм.
Жинхэнэ эр хүн бүхнийг өөртөө авахыг хүсдэггүй.
Харин алдахыг хүсдэггүй хэдхэн зүйлээ хамгаалж үлдэхийн төлөө бүхнээ зориулдаг.
**Эр хүний хамгийн том баялаг нь эзэмшсэн зүйлдээ биш, хамгаалж чадсан зүйлдээ байдаг.**
Эх сурвалж: Хөзрийн хатан
29/07/2026
Зовлон нүүрлэхэд чамайг ойлгох хоёр л хүн байдаг:
• Нэг нь адил зовлон туулсан хүн
• Нөгөө нь чамд үнэхээр хайртай хүн
Бусад нь бол зүгээр л харж сууна, эсвэл дүгнэж сууна👌
28/07/2026
ӨГӨХ ДАДЛАГЫН ҮР ДАГВАР НЬ:
1. Өгөх нь дотоод өөрчлөлт юм.
Энэ нь зөвхөн материаллаг өргөл биш юм. Зүрх сэтгэлийг тэлэх, энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх, харамч үзлийг эвдэх тухай юм.
2. Өгөх нь шууд утгаараа харамч байдлын эсрэг үйлчлэх эм болдог.
Сэтгэцийн бузар булай дунд харамч байдал бол маш нарийн холбох хүч учраас, Өгөх нь харамч оюун ухааныг шууд эмчлэх арга гэж ойлгож бонло.
Хариу нэхэлгүйгээр өгөх хэрэгтэй:
Бурхан багш онцолсон нь:
Алдар нэр хөөхийн тулд өгөх → хязгаарлагдмал үр дагавартай байдаг.
Зөв үзэл бодлоор өгөх нь үр дүн нь төгс төгөлдөр болдог бөгөөд, өгөх нь зүгээр л бусдын гар дээр юм тавих биш,
Харин энэрэн нигүүлслээр зүрх сэтгэлийг тэлэх явдал юм.
Харамч байдал бол нарийн холбоо юм,
Зөв үзэл бодлоор өгөх нь бидний оюун санаа, зүрх сэтгэлийн хөгжилд чухал үүрэгтэй . Гэжээ
Зөв өгч, төрөлт ба үхлийн дунд амар амгаланг олоорой.🙏🙏🙏
28/07/2026
Аавын бийд сахал тавьдаггүй
Агтны дэлэнд хутга хүргэдэггүй
Алсын замд цаг товлодоггүй
Амрагийн явдалд хөндлөнгөөс ордоггүй
Буурал өвөгдийн дээр суудаггүй
Бусдын хэргийг ганцаар шүүдэггүй
Буцах шувуудын цувааг тоолдоггүй
Бурханы дэргэд хараал хэлдэггүй
Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй
Илүүдсэн жаргалд орондоо дуулдаггүй
Идсэн хоолоо дутуу орхидоггүй
Иртэй талаар хутга дамжуулдаггүй
Маанийн ажилд малгай тавьдаггүй
Малын бэлчээрт бой хийдэггүй
Махны хольцонд сүү ордоггүй
Мандах наранд ус өргөдөггүй
Нагацын дэргэд дал барьдаггүй
Настны дэргэд сархад хүртдэггүй
Найрын хойморт энгэр задгайлдаггүй
Наадмын даваанд тооцоо ярьдаггүй
Цайны шаарыг галд хийдэггүй
Цагаан идээнд цус хольдоггүй
Цацлын идээг доош өргөдөггүй
Цаг голлоход замд гардаггүй
Ардын сайхан сургааль минь
Аялгуу төгс хөгжим юм
Ашдын сайхан ерөөл нь
Амандаа унших тарни юм...
27/07/2026
Хэн нэгэнтэй эргэж уулзана гэдэг тавин жилийн ерөөл байдаг.🙏🐦🔥🪻🪷🐉🙏
27/07/2026
Баян Намсрай бурхан🙏💝🙏
Бурхан Будда ном айлдаж байх үед хүмүүсийг ядуурал, өлсгөлөн зовлон ихээр нөмөрч байсан цаг үе юмсанжээ. Тэр үед нэгэн Тэнгэрлэг бодьсадва хүмүүн амьтдын энэ их зовлонг хараад:
"Хүмүүс өлсөж гачигдсанаас болж сайн үйл хийх боломжгүй байна. Би тэдэнд зөвхөн эд хөрөнгө бус, буян хураах боломжийг өгье." гэж тангараг тавьж гэнэ.
Тэр бодьсадва хожим Баян Намсрай бурхан болсон гэдэг.
Гэвч түүний өгөөмөр үйлсэд атаархсан нэгэн муу ёрын хүч дайрч, толгойг нь шархдуулсан түүхтэй. Тэр үед Будда өөрийн мутраар Баяннамсрайн толгойг адислан эдгээж, түүнд:
"Чи зөвхөн алт мөнгө бус, өгөөмөр сэтгэл, буян хишгийг ертөнцөд түгээгч бай" хэмээн ерөөсөн түүхтэй.
Түүнээс хойш Баян Намсрай баруун мутартаа эрдэнийн жанцан, зүүн мутартаа эрдэнэ цацдаг монгус барьсан дүрээр дүрслэгдэх болсон. Монгус буюу нэгэн зүйлийн хулганын амнаас үнэт эрдэнэс асгарч байдаг нь шуналыг ялж, өглөг хийвэл жинхэнэ баялаг ирдэг гэсэн давхар утгыг өгүүлж байдаг учиртай...
Баян Намсрай Бурханы зүрхэн тарни:
"Ум вээ сууха, ум вээ шарваа наеи сууха"
27/07/2026
2026-07-27. Даваа гараг / БИЛГИЙН ТООЛЛЫН:13.
Хутганы ир өдөр.
Наран ургах шингэх: 05:22-20:35.
Үс засуулбал: Жаргал ирэх сайн.
Барилдлага: Рашааны барилдлагатай өдөр.
Билгийн тооллын зуны сүүл хөхөгчин хонь сарын шинийн 13-ны өдөр. Найман цагаан мэнгэтэй, төмөр суудалтай, дүвзий 18 жэдзий 19 одтой, хар бар өдөр. Рашааны барилдлагатай өдөр. Шүтэн барилдлага авахуй.
Өдрийн сайн цаг хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40) могой (09:40-11:40) хонь (13:40-15:40), нохой (19:40-21:40) болой. Нохой жилтэй хүмүүний сүлд өдөр. Морь, нохой жилтэй хүмүүст энэ өдөр цаг харгалзахгүй аливаа үйлийг хийхэд сайн. Бусад жилтэй хүмүүс аливаа үйлийг хийхэд сайн цагийг баримталж хийвэл зохилтой. Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал өлзийтэй сайн. Хүний сүлд хоолой, чих, шүд, хүзүүнд орших болой.
Энэ өдөр зурхай дэмбэрэл зуруулах, шинэ гэрт орох, насны бүтээлийн зан үйл хийх, өвчин засаж эм тан ууж эхэлбэл Оточ бурханы рашаан хүртсэн мэт болох, рашаан ууж эхлэх, усан засал хийлгэх, угаал үйлдэх, цэрэг, цагдаагийн үйл хийх, бичиг тамгалуулах, худалдаа наймаа хийх, сангийн гэр нээх, малын зан үйл хийх зэрэг үйлд сайн.
Хутганы ир өдөр тул хагалгаа хийлгэх, зүү тавиулах, ураг садан бололцох, хүүхэд хөлд оруулах, газар хөндөх, худаг гаргах зэрэг үйлд муу зайлшгүй хийх шаардлагатай бол өдрийн сайн цагийг баримталж Жанаггагдог, Найман гэгээн, Няваа гүнсэл зэрэг номыг засал болгон хийлгэж үйлдвээс зохилтой.
26/07/2026
Хувраг Л.Балжинням
Baljinnyam Lkhagvasuren
BUDDHA Production
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar 11
Ulaanbaatar
16000
Opening Hours
| Monday | 09:00 - 20:00 |
| Tuesday | 09:00 - 20:00 |
| Wednesday | 09:00 - 20:00 |
| Thursday | 09:00 - 20:00 |
| Friday | 09:00 - 20:00 |
| Saturday | 09:00 - 20:00 |
| Sunday | 09:00 - 20:00 |