Balance Yoga Center

Balance Yoga Center

Share

Yoga and health center

22/02/2026

Өдөр тутам хийдэг энгийн мэт санагдах сонголт бүр таны дотоод хэмнэлийг үл мэдэг өөрчилж байдаг гэдгийг анзаарч байсан уу? Амьдралын урсгал зөвхөн том шийдвэрээр бус, харин агшин бүрийн хариу үйлдлээр хэлбэржинэ.

Замын түгжрэлд зогсож байх тэрхэн мөчид бодол тань хаашаа чиглэхээс дотоод чичиргээний өнгө тодордог. Уур бухимдлыг тэтгэж, бурууг хайж, өөрийгөө зэмлэх тусам энергийн урсгал хүндэрч, дотоод оршихуйд нам давтамжийн сүүдэр татна. Бодол бүр ийнхүү жин нэмж, зүрхний хэмнэлд үл үзэгдэх дарамт нэмдэг.

Харин тэр л мөчийг өөрөөр харах боломж үргэлж байдаг. Хүйтэн өвлийн өглөө хөл дүүжлэх унаатай явж байгаадаа, амар тайван орчинд амьдарч байгаадаа, нийтийн хөдөлгөөнийг зохицуулах гэж хичээж буй хүмүүсийн хүчин чармайлтад талархах үед дотоод оршихуйд өөр аялгуу эгшиглэж эхэлдэг. Талархлын мэдрэмж зүрхний хэмнэлийг зөөлрүүлж, бодлын урсгалыг гэрэл мэт хөнгөн болгоно.

Ийнхүү нэгэн ижил нөхцөл байдалд ч хүн өөрийн дотоод хэмнэлийг өөрөө сонгож, амьдралын урсгалд ямар өнгө нэмэхээ шийдэж чаддаг. Сонголт бүр чимээгүйхэн долгион болж, тэр долгион таны дотоод ертөнцийг төдийгүй амьдралын туршлагын өнгийг хүртэл зөөлөн өөрчилж байдаг.

Номныхоо нэгээхэн хэсгээс

02/02/2026

Ямар ч зүйлийг эерэг болгож хувиргах дасгал хийгээрэй.
Уур чинь хүрэхгүй.
Энерги чинь унахгүй.
Үүнийг тархины иог гээд бга юм.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ulaanbaatar