Fulvic-bio Mongolia

Fulvic-bio Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Fulvic-bio Mongolia, Hair replacement service, Ulaanbaatar.

Bokichi брэндийн үс хэлбэржүүлэгч. 💃Цүнхэндээ авч яваад хаана ч хэзээ ч үсэндээ өөрийн хүссэн хэлбэрээ оруулах боломжтой.
#Утасгүй_үс_хэлбэржүүлэгч
#Үсний_Индүү🥰🥰

23/09/2026
23/09/2026

🔴 ЭМЭГТЭЙ ХҮН СЭТГЭЛЭЭРЭЭ ЭРХЭЛЖ, ХАЙРЛАГДАХ ТУСАМ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛДОГ ШИНЖЛЭХ УХААНЫ НУУЦ🎯 ХҮМҮҮСИЙН ХАРАХ ЁСТОЙ ГОЛ ҮГНҮҮД:Эмэгтэй хүний тархи хайраар тэжээгддэг: Эмэгтэй хүн эр хүний чин сэтгэлийн хайр, халамжийг мэдэрч, эрхлэх үед тархинд аз жаргалын дааврууд (Окситоцин, Допамин, Серотонин) маш хүчтэй ялгардаг.Сэтгэл зүйн хямралын хамгийн шилдэг эмчилгээ: Хайр халамжаас авсан эдгээр дааврууд нь стрессийн даавар болох кортизолыг шууд дарангуйлж, сэтгэл зүйн гүн хямрал (депресс) болон айдсаас ангижруулдаг.Боб Прокторын хууль: "Таны дотоод сэтгэл хангалуун, хайраар дүүрэн байх тусам та амьдралынхаа бүх талбарт (ажил, санхүү, эрүүл мэнд) улам их амжилт, элбэг дэлбэг байдлыг татах болно."Алтан дүрэм: Хүчтэй, бүхнийг ганцаараа зохицуулдаг "төмөр хатагтай" байхаа түр зогсоож, өөрийгөө халамжлуулах, эрхлэх зөвшөөрлийг тархиндаа өг.

06/09/2026

Унахад нь олуулаа дэвсэлсээр байгаад алдаг болждээ.😭😭😭Загвар өмсөгч С.Эрдэнэцогт өөд болсон байна. Дүү нь “Саяхан нэг видеогоор ярихад удахгүй уулзъя гэж байсан ш дээ. Ямар хатуу юм бэ. Харамсалтай байна аа. Ах минь унахад нь бүгд дэвсэж байсан. Энэ их стресс бүхий л гомдол нийгмийн үзэн ядалтыг даасангүй дээ. Ийм зүйл болно гэж санасангүй. Ах минь хайртай шүү. 😢” гэжээ.🙏🙏🙏

06/09/2026

👩‍❤️‍👨 Саяхныг хүртэл манай улсын гэр бүл, айл өрхөд эцгийн эрхт ёс давамгайлж байсан ч цаг хугацааны явцад өөрчлөгдөн хувьсаж байгаа. Нэн ялангуяа залуучууд уламжлалт бус илүү чөлөөтэй, тэнцвэртэй гэр бүлийн бүтэц, үүрэг хариуцлагыг эрхэмлэж байгаа юм.

Тухайлбал, гэр бүлийнхээ өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг тэр энэ гэж ялгахгүйгээр хэн боломжтой нь хийх хэрэгтэй гэж 5 хүн тутмын 4 нь үзэж байна. Гэсэн ч бодит амьдрал дээр эмэгтэйчүүд илүү их үүрэг, хариуцлага хүлээж байгаа нь судалгаагаар тогтоогджээ.

06/09/2026

Ухамсар өндөр хүмүүс эргэн тойронд чинь байхад амьдралд ямар эерэг нөлөө гардаг вэ?

Хүний амьдралд хэнтэй ойр явж байгаа нь маш их зүйл өөрчилдөг. Зарим хүнтэй хамт байхад чи ядраад, өөртөө эргэлзээд, тайван байж чадахаа больдог. Харин зарим хүнтэй хэдхэн минут ярилцаад л дотор чинь цэгцэрчихсэн юм шиг, амьсгал чинь хүртэл тайван болчихдог. Энэ ялгаа нь зөвхөн ааш зангийн асуудал биш. Хүний ухамсар, дотоод түвшин, энерги хоорондоо маш их нөлөөлдөг.

Ухамсар өндөр хүн гэдэг заавал ном их уншсан, их зүйл мэддэг, бусдаас илүү ярьдаг хүнийг хэлэхгүй. Харин өөрийнхөө сэтгэл хөдлөл, үг, үйлдэл, хариуцлагаа ойлгодог хүнийг хэлнэ. Өөрийн зовлонгоо бусдад тохдоггүй. Уурласан үедээ ч хүн доромжлохгүй байхыг хичээнэ. Хайртай үедээ ч хэт хянахгүй. Өөрийгөө хүндэлдэг шигээ бусдыг ч хүндэлдэг. Хэн нэгнийг доош нь хийж байж өөрийгөө илүү харагдуулах шаардлагагүй болсон байдаг.

Ийм хүмүүсийн хажууд байхад хамгийн түрүүнд чиний дотоод хамгаалалт сулардаг. Байнга өөрийгөө хамгаалах, тайлбарлах, буруу ойлгогдохоос айх шаардлагагүй болдог. Чи байгаа чигээрээ чөлөөтэй байж болно. Алдаа гаргасан ч доромжлуулахгүй гэдгээ мэднэ. Санал зөрсөн ч хайр, хүндлэл алга болохгүй гэдгийг мэддэг. Энэ мэдрэмж хүний сэтгэлийг дотроос нь маш их эдгээдэг.

Ухамсар өндөр хүмүүс чамайг өөртөө татаж барихыг биш, өөрөөр чинь байлгахыг хүсдэг. Чиний амжилтаас айхгүй. Чи өсөж хөгжихөд атаархахгүй. Чамайг өөрөөс нь илүү гэрэлтэх вий гэж дарахгүй. Харин “чи чадна” гэдэг мэдрэмжийг дотор чинь сэрээдэг. Тэр хүн чамайг байнга магтаад байхгүй байж болно. Гэхдээ чиний үнэ цэнийг унагаахгүй. Чиний үнэ цэнийг гаднах зүйлсээр хэмжиж чамайг доромжлохгүй.

Ийм хүмүүсийн дэргэд нэг том өөрчлөлт гардаг. Чи өөрийгөө арай өөрөөр харж эхэлдэг. Учир нь хүн өөрийгөө дандаа ганцаараа таньдаггүй. Заримдаа зөв хүний харилцаан дотор байж өөрийнхөө үнэ цэнийг эргэж мэдэрдэг. Чамайг хүндэлж байгаа хүнтэй байхад “би хүндлэл хүртэх ёстой юм байна” гэдгийг дотроо мэдэрнэ. Чамайг тайван хайрлаж байгаа хүнтэй байхад “хайр гэдэг заавал айдас, хүлээлт, зовлон биш юм байна” гэдгийг ойлгоно. Өөрийнхөө хүссэн зүйлээ хийж явахад тэр хүний магадгүй нэр төр эсвэл бусад зүйлд халтай байсан ч чамайг хүссэнээрээ амьдарахад чинь бүх зүйлээр дэмжиж чиний талд байна.

Ухамсар өндөр хүмүүсийн бас нэг том нөлөө нь чамайг асуудал дотор улам түлхэх биш, асуудлаас харах өнцгийг чинь өөрчилдөг. Чи ууртай байхад хамт уурлаад гал нэмэхгүй. Харин “энэ зүйлээс чи юу ойлгож болох вэ?” гэж асууж чадна. Чи хэн нэгэнд гомдсон байхад өшөө авахыг чинь өөгшүүлэхгүй. Харин өөрийнхөө дотоод амар амгаланг яаж хамгаалахыг сануулна. Чамайг буруу зүйл хийвэл сохроор өмөөрөхгүй. Үнэнээ хэлнэ. Гэхдээ чамайг нураахгүйгээр хэлнэ. Хэрэгтэй үед чинь үгээ сахиж маш болгоомжтойгоор чамайг ухааруулна.

Ийм хүмүүс чиний амьдралд байх тусам драма багасдаг. Учир нь тэд жижиг зүйлийг томруулж, хүн хооронд хов зөөж, үл ойлголцлыг зориуд нэмдэггүй. Нэг зүйл байвал шууд ярьдаг. Ярихгүй бол дотроо хор тээж удаан явдаггүй. Уучилж чаддаг. Бас шаардлагатай үед зайгаа авч чаддаг. Тэдний харилцаанд айдас бага, тодорхой байдал их байдаг. Ухамсар багатай хүнтэй байх нь өөрийгөө бүрэн унтраадаг бол ухамсар өндөр хүн чамайг бүрэн гэрэлтэхэд тусалдаг юм.

Тэгээд чиний амьдрал өөрөө бага багаар тайван болж эхэлдэг. Чи байнга хэн нэгний аашийг таах шаардлагагүй болно. Өнөөдөр сайн байсан хүн маргааш огт өөр хүн болох вий гэж түгшихгүй. Харилцаа тогтвортой байж болдог гэдгийг ойлгоно. Хүндлэл өдөр бүр батлах зүйл биш гэдгийг мэдэрнэ. Ямар нэг асуудлаас болж тэр хүн савлахгүй, чамд уурлахгүй, чамайг зүхэхгүй, өөрийнхөөрөө байлгах гэж чичрэхгүй, алдааг чинь дэвслэхгүй, зөвхөн өөрийнхөө өнцгөөс чиний амьдралыг шүүхгүй, тэвчээргүй хандахгүй. Аль болон тэнцвэртэй байна.

Ухамсар өндөр хүмүүс чамд хил хязгаар гэж юу болохыг бас зааж өгдөг. Тэд чамайг хайрлаж байна гээд бүх зүйлд оролцохгүй. Чиний оронд шийдвэр гаргахгүй. Хянахгүй. Бас чи ч тэдний амьдралыг удирдах ёсгүй гэдгийг ойлгуулна. Тэгэхээр харилцаа хамаарал биш, хоёр бүтэн хүний холбоо болж эхэлдэг. Ийм орчинд хүн хурдан өсдөг. Учир нь чамайг байнга буцааж татах хүн байхгүй. Чиний мөрөөдлийг шоолохгүй. Шинэ зүйл эхлэхэд “чи чадахгүй” гэж айлгахгүй. Харин эрсдэлийг бодитоор хэлээд, өөрийнхөөрөө шийдэх эрхийг чинь үлдээнэ. Тийм хүмүүс чиний амьдралд байхад зориг чинь нэмэгддэг.

Тэдний бас нэг сайхан чанар нь өрсөлдөхөөс илүү хамтдаа өсөхыг хүсдэг. Чиний сайн сайхныг хараад өөрийгөө дутуугаар бодохгүй. Чиний амжилтыг өөрийн ялагдал болгож харахгүй. Харин нэг хүний гэрэл нөгөөгийн гэрлийг унтраах албагүй гэдгийг мэддэг. Ухамсар өндөр хүнтэй ойр байхад чи өөрөө ч үгээ анзаарч эхэлдэг. Бусдыг араар нь муулах хүсэл багасна. Хов сонирхохоо больж магадгүй. Хэн нэгнийг шууд шүүхээсээ өмнө “яагаад ийм байгаа бол?” гэж боддог болно. Уурласан үедээ хариу өгөхөөсөө өмнө түр боддог болно. Энэ бүхэн жижиг өөрчлөлт мэт боловч сүнсний түвшинд маш том өсөлт.

Яагаад гэвэл орчин хүнийг тэжээдэг. Ямар яриа өдөр бүр сонсоно, ямар хүмүүсийн хажууд сууна, ямар энерги дунд байна, тэр бүхэн аажмаар чиний дотоод ертөнцийн нэг хэсэг болдог. Байнгын гомдол дунд байвал чи ч гомдолтой болж эхэлнэ. Байнгын айдас дунд байвал чи ч айдастай болно. Харин ухаарал, хүндлэл, хайр, хариуцлага, тайван байдлын дунд байвал тэр чанарууд чамд ч шингэж эхэлдэг. Ухамсаргүй хүн мянга ийм хүнтэй хамт байгаад жаргалтай газар хүн тогтохгүй гэдэг шиг элдэв зовлонгоо хайгаад яваад өгнө. Чиний ухамсартай байдал, сайхан энергийг хүн бүр хүртэх эрхгүй, хүртэж ч чадахгүй учраас явсан хүн бүү харамс.

Тийм болохоор эргэн тойрныхоо хүмүүсийг сонгох гэдэг зүгээр нэг “найз нөхдөө сонгох” асуудал биш. Харин өөрийнхөө ирээдүйн ухамсрыг сонгож байгаа хэрэг. Өөрийгөө хэнтэй байхад хамгийн сайхан хүн болдог вэ гэдгээ анзаарах хэрэгтэй. Хэнтэй байхад чи тайван болдог вэ. Хэнтэй байхад чи худлаа дүр эсгэхээ больдог вэ. Хэн чамайг өөрөөсөө холдуулах биш, өөрт чинь ойртуулдаг вэ. Хэнтэй байхад чи бусдыг муулах биш, өөрийгөө хөгжүүлэх тухай боддог вэ. Тэр хүмүүсийг л ойр байлга. Ухамсар өндөр хүмүүс чамайг аварч өгөхгүй. Чиний өмнөөс амьдрахгүй. Чиний бүх асуудлыг шийдэхгүй. Харин чиний дотор байгаа зөв хүнийг сэрээж өгнө. Өөрийнхөө хариуцлагыг үүрэхэд чинь тусална. Өөрийнхөө үнэ цэнийг сануулна. Тайван жаргалтай амьдрал боломжтой гэдгийг тод харуулна.

Тэгээд нэг мэдэхэд чи ч өөрөө хэн нэгний амьдралд ийм хүн болсон байдаг. Чамтай уулзсан хүн дотроо арай тайван болдог. Чамтай ярьсан хүн өөрийгөө арай их хүндэлдэг. Чиний дэргэд хэн нэгэн өөрөөрөө байж чаддаг. Чиний үг хэн нэгнийг шархлуулах биш, сэрээдэг. Чиний оршихуй өөрөө хүнийг өсгөдөг. Магадгүй ухамсар өндөр хүмүүсийн хамгийн том нөлөө энэ байх. Тэд амьдралыг чинь шууд өөрчилдөггүй. Харин чамайг өөрчилдөг. Оршин буй нь л маш их хайрыг мэдрүүлдэг. Тэгээд чи өөрөө амьдралаа өөрчилж эхэлдэг. Их энгийн🤍.

03/09/2026

🍁Толгой руу ортол хэлжээ
🍂Үр хүүхдээ өөрөө өсгөөд яваа бүсгүйн бэрхшээлийг
🍁Өвөө, эмээгээр нь үрсээ харуулдаг эмэгтэй үл ойлгоно
🍂Өмнөх амьдралаа өөрсдийн гараар босгосон хосуудын саад тотгорыг
🍁Өв залгамжилж, өчнөөн хөрөнгө дээр суусан үр ач үл мэднэ
🍂Ганц биеэрээ амьдралаа үүрэх залуухан бүсгүйн зовлонг
🍁Ганцхан нөхөртөө найдаад бэлэн суух эмэгтэй үл мэднэ
🍂Гадуур дотуур дарвиж, цэнгэх дуртай эхнэртэй байхын хэцүүг
🍁Гэртээ халуун хоолоо хийдэг гэргийтэй нөхөр үл анзаарна
🍂Орон гэргүй, түрээсээр хэсэх хүний зовлонг
орох оронтой хүн огт ойлгохгуй
🍁Олон удаа эмнэлгээр явж, өвдөж зовохын бэрхийг
🍂Одоохондоо хүндээр өвдөж үзээгүй нэгэн ойлгохыг ч хүсэхгүй
🍁Хоёр талаасаа юу ч харалгүй, хат зааж босгосон амьдралын амтыг
🍂Хадмаараа тэжээлгэдэг хүмүүс мэдэхгүй
🍁Хөл хүндтэй байхдаа халамжлуулж үзээгүй бүсгүйн гомдлыг
🍂Хөлөө газар ч хүргэлгүй амаржсан халамжит ханьтай эмэгтэй үл ойлгоно
🍁Өөрийн авьяас чадвараараа босгосон ажлын үнэ цэнийг
🍂Өөр нэгний бэлэн босгосон зүйл дээр өндийсөн хүн үл мэднэ
🍁Өвөртөө үргүй байхын нулимс, шаналлыг
🍂Өсгөж чадалгүй орхиод явдаг эцэг эх үл ойлгоно
🍁Үр хүүхдээ ойлгохийг хүсдэггүй, үргэлж буруутгадаг эцэг эх
🍂Yp нь асаргаанд байх өвдөлтийг мэдэхгүй
🍁Үргэл муудаж, үглэж явдаг үрс
🍂Үнсүүлэх ч эцэг эхгүй байхын зовлонг мэдэрдэггүй
🍁Ай хөөрхий 🙏🙏🙏
🍂Амьдралаа гэж...
🍁Өрөөл бусдад дэм болж чадахгүй бол
🍂Өр өвдтөл бүү хор хүргэ🙏🙏🙏
🍁Сэтгэл өргөх сайхан үг хэлж чадахгүй бол
🍂Caap бодлоо зүгээр л өөртөө хадгал

29/08/2026

Хэдэн өндөг үлдсэн бэ

25/06/2026

Хаана ч гоёоороо🌷🌷🌷

16/06/2026

Чи хэр хартай вэ? 😜

Хонины орд: 185%

Үхрийн орд: 100%

Ихрийн орд: 45%

Мэлхийн орд: 65%

Арслангийн орд: 90%

Охины орд: 1%

Жинлүүрийн орд: 15%

Хилэнцийн орд: 8000000%

Нумын орд: 71%

Матрын орд: 99%

Хумхын орд: 5%

Загасны орд: 33%

Want your business to be the top-listed Hair Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
14001

Alerts

Be the first to know and let us send you an email when Fulvic-bio Mongolia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.