The Sage Room

The Sage Room

Share

Mongolian Traditional Medicine and Therapy

22/04/2025

Хий махбод аривдвал — Нойр алдагдана!

Монгол уламжлалт анагаах ухаанд хүний биеийн хий, шар, бадганы харьцаа тэнцвэртэй байх нь эрүүл амьдралын үндэс гэж үздэг.

Хий махбод аривдахад:
👂 Чихээр шуугиж, хатгуулах
🔇 Сонсгол муудах, дүлийрэх
🔄 Толгой эргэх, тэнцвэр алдах
🦴 Яс үесээр хатгуулах, хавдах, өвдөх
❤️ Зүрх дэлсэж, хатгуулах
🔙 Дагз, хүзүү арагш татагдах
😬 Эрүү зуурах, ам ангайх хэцүү болох
✋🦶 Хөл гар татах, атийж хөших
🧠 Сэтгэл санаа тогтворгүй болж, тайван бус болох
😢 Шалтгаангүй уйлах
🗣 Өөртэйгөө чангаар, эсвэл шивнэн ярих
🌙 Нойргүйдэх, нойр хөнгөрөх
🧑‍🦲 Арьс хуурайшиж, хагарч, сайртдаг
🍽 Гэдэс дүүрч, хөндүүрлэх
🚽 Өтгөн хатах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг.

Эдгээр зовиурууд танд илэрдэг бол хийн бэлэг чанарын эсрэг тослог, шимтэй идээ унд, бүлээн эм тан, заслыг хийлгэх хэрэгтэй.

21/01/2025

Хүмүүс турна гээд маш олон дэглэм барьдаг үүнийг заавал ярих хэрэгтэй гэж бодож байна.

1. Галын илчийг доройтуулж байгаа нэг томоохон шалтгаануудын нэг бол ус ууж турдаг хүмүүс байна аа. Мэдээж ус ууснаар триглицерид задлагдаж турах ч их хэмжээгээр ууснаар хүний биеийн галын илч, тэр дундаа ходоодны галын илчийг доройтуулж, цаашлаад цус, мах, өөх, яс, чөмөг, дусал, баас, шээс, хөлсний галын илчийг доройтуулна. Үүнээс цайвар хаван, суваг хаван бүр усан хаван, бөөрний хаван, давсаг бүүр цаашлаад зүрхний хий үүсгэдэг ээ тийм учраас усыг өдөрт 2 3 литрээр уух нь тийм ч сайн биш байх нь ээ.

2. Зөвхөн ногоо идэх, ногооны шүүс ууж турдаг хүмүүс байдаг. Зөвхөн ногоо идээд байвал ногоо нь хөнгөн билиг чанартай учраас хийдэнэ, биеийн илч алдагдаж, шимгүй болж тамир барагдах өвчин болдог.

3. Одоо маш их дэлгэрээд байгаа карнивор буюу зөвхөн мах, амьтны гаралтай бүтээгдэхүүн иддэг хүмүүс гарч ирж байна аа. Хүний бие 5 махбодиос үүсдэг ээ. Гал, ус, шороо, хий, огторгуй махбодиос зөвхөн нэгийг нь хэрэглээд байдал биеийн хий, шар, бадганы хоорондох баланс, уялдаа холбоо алдагдаж өвчин үүсээд байгаа юм аа.

12/01/2025

Цай уух соёл гэж байдаг шиг эм, тан уухад ч ЭМ УУХ СОЁЛ гэж бий. Уухдаа цэвэр, гоё аяганд хийж, бодохдоо сайн сайхныг бодно оо. Бие минь эрүүл болж, зорьсон зорилгодоо саадгүй хүрэх болтугай хэмээн Манал бурханы тарни уншиж уувал илүү үр дүнтэй байдаг аа.

Тарни: Дадаяата ум бэханзэ бэханзэ маха бэханзэ бэханзэ раза самугатэ суха

The Sage Room Mongolian Traditional Medicine and Therapy

06/12/2024
Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


ХУД 18-р хороо
Ulaanbaatar