MoonYoga
YOGA TEACHER | LIFESTYLE CREATOR
🍃 Эрүүл хоол • Бясалгал • Иог
👇 Өөрийгөө хүчлэхээ болиод
өөрийгөө ойлгож эхэл 🌙
https://www.moonyoga.org/
Аяллаас амраад биш, ядраад ирдэг ээжүүд байна уу? 😅
Хоол хийх, аяга угаах, дараагийн хоолоо бодох… Аялал дээр ээжүүдийн ажил ер нь дуусдаггүй шүү тэ🤭
Би яг энэ байдлаас залхаад Moon Trip-ийг бүтээсэн.
Одоо бол аялал дээр гал тогоонд бага, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөдөг болсон. 🤍
Moon Trip сургалтанд:
✔️ Меню гаргах
✔️ Хүнсний жагсаалт
✔️ Урьдчилсан хоолны бэлтгэл
✔️ Савлах, хадгалах
✔️ Аялал дээр хурдан, амар хоол хийх бүх систем багтсан.
✨30% хямдралтай байгаа!!
Энэ зун аяллаа илүү тайван, илүү амар өнгөрүүлэхийг хүсэж байвал “1 ” гэж бичээрэй. 🏕️🤍
Хүмүүс бид
Илүү их мөнгөтэй болохоор…
Илүү их завтай болохоор…
Илүү сайн хүн болохоор…
Тэгээд л аз жаргалтай болно гэж боддог.
Гэтэл амьдрал хүлээдэггүй.
Тэр яг одоо урсаж байдаг.
Салхи үлээж байна.
Нар мандаж байна.
Модод ургаж байна.
Хайртай хүмүүс маань хажууд байна.
Амьдралын хамгийн сайхан мөчүүд ихэвчлэн төлөвлөгөөнд биш, анзааралтад байдаг юм шиг.
Магадгүй бидэнд илүү их зүйл хэрэггүй.
Харин яг одоо байгаа амьдралаа илүү гүн мэдэрч сурах л хэрэгтэй байх.🤍
Аз жаргал гэдэг бүх зүйл төгс болсон үед ирдэггүй. 🤍
Харин алдаа гаргаж,
дахин босож,
инээж,
уйлж,
хайрлаж,
уучилж…
Амьдралын тэр бүх л үйл явц бол амьдрал🫶🏻
Бид амьдралыг төгс болгох гэж биш,
бүх мөчийг бүрэн мэдэрч, туулж, хайрлаж, ухаарч амьдрах гэж ирсэн хүмүүс.
Өөрийнхөөрөө, бүрэн дүүрэн амьдрахыг л өөртөө зөвшөөрөөрэй🌿🤍
#төгсбусынгайхамшиг
19/07/2026
Сүүлийн 3 сар би бясалгал хийгээгүй🤭😊
Нэг хэсэг амьдралынхаа хамгийн их цагийг дотоод хөгжил, траума анагаалт, бясалгал, сүнслэг зам мөрт зориулсан.
Олон багштай учирч, олон сургалтанд сууж, дотоод амар амгаланг их хайсан.
Энэ зам маань мэдээж хамгийн зөв зам байсан. Маш их зүйл сурсан, маш их зүйл ойлгосон.
Гэхдээ нэг өдөр энэ замдаа түр зогсолт хийхээр шийдсэн. 😊
Яагаад гэвэл би бүх зүйлийн учир шалтгааныг дотроосоо хайдаг болчихсон байсан.
Амьдралд тохиолдсон бүхнийг сүнслэг өнцгөөс тайлбарлах гэж оролддог. Заримдаа бүр хэт нэг талыг барьчихсан явж байгаагаа анзаарсан.
Заримдаа гэрэл гэгээг хэт их хөөцөлдөх нь хүртэл өөрөө эго болж хувирдаг юм байна.
Өөрийгөө тусгаарлаж, хүнгүй газар бясалгаж суухаас илүү энэ амьдралын мөч бүрийг бүрэн мэдэрч амьдрах нь жинхэнэ бясалгал байжээ.
Хүүхдүүдтэйгээ тоглох,
иогоо хийх,
хоол хийх,
ажлаа хийх,
хайртай хүмүүстэйгээ хамт байх…
Яг энд, яг энэ амьдралдаа бүрэн байж сурах л миний хамгийн том хичээл байжээ.
Миний ойлгосноор гэгээрэл гэдэг нь үргэлж гэгээн үг хэлдэг хүн байхыг хэлдэггүй.
Харин өөрийнхөө эго, айдас, буруу итгэл үнэмшлийг дахин дахин ажиглаж, бага багаар суллаж сурах тэр зам юм шиг санагддаг.
Тийм болохоор би бясалгалаа орхисон биш.
Харин амьдралаас зугтахын тулд биш, энэ амьдралаа илүү их мэдэрч, илүү бүрэн амьдрахын тулд дахин хийх болно🤍.
Энэ бол миний өнөөдрийн ойлголт. Маргааш өөрчлөгдөж ч мэднэ😊
Харин таны хувьд бясалгал гэж юу вэ?😇
Менюгүй, хүнсний жагсаалтгүй, өлсөхөөрөө дэлгүүр орж, тааралдсан бүхнээ авдаг болохоор аяллын зардал өөрийн мэдэлгүй өсчихдөг.
Харин хоолоо урьдчилж төлөвлөж, бэлдээд явбал аяллын хоолны зардлаа 40–50% хүртэл хэмнэх боломжтой.
Би яг энэ системээ Moon Trip сургалтдаа заадаг. 🏕️
“1” гэж коммент бичээрэй, дэлгэрэнгүй мэдээллийг явуулъя. 🤍
12/07/2026
Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе! 🇲🇳
Энэ баярын өдрүүдэд хайртай хүмүүстэйгээ илүү их инээж, илүү их ярилцаж, илүү их дурсамж бүтээгээрэй.
Эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. 🤍
Хадгалаад аваарай👍
Аяллаас амраад биш, ядраад ирдэг ээжүүд байна уу? 😅
Хоол хийх, аяга угаах, дараагийн хоолоо бодох… Аялал дээр ээжүүдийн ажил ер нь дуусдаггүй шүү тэ🤭
Би яг энэ байдлаас залхаад Moon Trip-ийг бүтээсэн.
Одоо бол аялал дээр гал тогоонд бага, гэр бүлтэйгээ илүү их цагийг өнгөрөөдөг болсон. 🤍
Moon Trip сургалтанд:
✔️ Меню гаргах
✔️ Хүнсний жагсаалт
✔️ Урьдчилсан хоолны бэлтгэл
✔️ Савлах, хадгалах
✔️ Аялал дээр хурдан, амар хоол хийх бүх систем багтсан.
✨ Одоогоор 30% хямдралтай.
Энэ зун аяллаа илүү тайван, илүү амар өнгөрүүлэхийг хүсэж байвал “1 ” гэж бичээрэй. 🏕️🤍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar