Simply Manifest Academy
💫 Мөрөөдсөн амьдрал чинь боломжтой
✨ Manifest | Өөрчлөлт | Эрх чөлөө.
🪄Амьдралаа өөрчилхөд бэлэн үү?
🌍 Чи ч гэсэн эхлэж болно!
📲 beacons.ai/batkhuu2025
16/08/2026
Та өөрийнхөө дотоод 'Хязгаар'-ыг хаана тогтоосон бэ?🪞✨
Таны банкны дансан дахь үлдэгдэл, харилцаа, эрүүл мэнд эсвэл амжилт яагаад тодорхой нэг түвшинд очоод л 'гацчихдаг' вэ?
Боб Проктор нэгэнтээ: Та өөрийнхөө дотоод сэтгэлд бүтээсэн өөрийнхөө 'Дүрслэл'-ээс (Self-Image) илүү гарч хэзээ ч амжилтад хүрэж чадахгүй' гэж хэлсэн байдаг.
Дотоод термостат ( дулаан баригч )гэж юу вэ?
Өрөөний термостатыг 20 хэмд тохируулчихвал гадаа ямар ч халуун эсвэл хүйтэн байсан өрөөний дулаан 20 хэм дээрээ л тогтдог. Яг үүнтэй адил таны далд ухамсарт “ Би сард 2 сая төгрөг л олох боломжтой хүн “ гэсэн тохиргоо (Self-Image) байвал та 10 сая төгрөг олсон ч удахгүй буцаад л 2 сая руугаа буух болно. Учир нь таны дотоод систем 'наадах чинь таны код биш' гээд буцаагаад татчихдаг.
💡 Ухаарал:
Амьдралаа өөрчлөхийн тулд гадаад орчныг өөрчлөх гэж зүтгэх нь термостатыг барьж байгаад өрөөний дулааныг өөрчлөх гэж хичээхтэй адил үр дүнгүй.
Та эхлээд ӨӨРИЙХӨӨ ТУХАЙ БОДЛОО (Self-Image) өөрчлөх ёстой.
Та өөрийгөө 'Айдсаар дүүрэн, ядарсан нэгэн' гэж хардаг уу?
Эсвэл 'Хязгааргүй боломжтой, Ертөнцийн бүтээл' гэж хардаг уу?
Өнөөдөр дотоод тохиргоогоо өөрчил. Өөрийгөө өөрөөр харж эхлэх үед л бүх дэлхий ертөнцмтаныг өөрөөр харж эхэлнэ. 🏺🗝️
✨ ӨӨРТӨӨ ӨГӨХ УХААРАЛ:
Та бусдын өөрийг тань харж буй дүрслэлд биш, өөрийнхөө дотроо харж буй ДҮРСЛЭЛД тохируулж амьдардаг.
Тиймээс та өнөөдрөөс Өөрийнхөө ирээдүйн Агуу хувилбарыг хүлээн зөвшөөрч, коммент хэсэгт 'БИ ӨӨРИЙНХӨӨ ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭЖ БАЙНА' гэж бичин, өөртөө дотоод амлалт өгөөрэй. 👇📜🪞
#ДалдУхамсар #ДотоодҮнэЦэнэ
#Манифест #Давтамж #Энерги #ҮнэЦэнэ #ХувьХүнийХөгжил
28/07/2026
Амжилттай хүмүүсийн өдөр бүр хийдэг далд 2 дадал⏳✨
Бид ихэнхдээ амжилттай хүмүүсийн авьяас, эсвэл ааш занг хардаг. Гэвч Боб Проктор: “ Амжилт бол авьяасын асуудал биш, харин Дадлын асуудал юм “ гэж хэлсэн байдаг.
Таны далд ухамсарт байгаа программ (Парадигм) таны өдөр тутмын дадлуудаар дамжиж бодит байдал болон хэрэгждэг. Тэгвэл дэлхийн хамгийн элбэг хангалуун, амжилттай хүмүүс өдөр бүр ямар 2 дадлыг тууштай хэрэгжүүлдэг вэ?
1️⃣ Өглөөний өөрчлөлт (Morning Scripting & Visualization):
Тэд өглөө сэрээд орондоо утасныхаа сошиал медиаг ухаж, бусдын амьдралыг хардаггүй. Үүний оронд тархи нь хамгийн хүлээцтэй, шинэ мэдээлэл авахад бэлэн байх тэр үед (Alpha долгион дээр) өөрийнхөө ирээдүйн зорилгыг аль хэдийн биелчихсэн байгаагаар бичиж, төсөөлдөг. Тэд өдрийг Автомат горимоор биш, Бүтээгч горимоор эхлүүлдэг.
2️⃣ Үдшийн талархал (Evening Audit & Gratitude):
Тэд орой унтахаасаа өмнө тухайн өдөр тохиолдсон таагүй зүйлсийг тархиндаа дахин дахин тоглуулж стресстдэггүй. Үүний оронд өдөр тохиолдсон жижиг дунд 3-аас доошгүй зүйлд чин сэтгэлээсээ талархаж, далд ухамсартаа 'Би хангалуун байна' гэсэн дохиог өгөөд унтдаг. Тэдний далд ухамсар шөнөжин тэрхүү элбэг хангалуун долгион дээр ажилладаг.
💡 Ухаарал :
Амьдралаа өөрчлөхийн тулд та нэг өдөр бүх зүйлийг орвонгоор нь эргүүлэх албагүй. Зүгээр л өдөр тутмынхаа жижигхэн дадлуудыг шинэчил.
Та өнөөдөр өөртөө ямар 'шинэ дадал' суулгахад бэлэн байна вэ? 🏺🗝️
✨ ӨӨРТӨӨ ӨГӨХ УХААРАЛ:
Та өөрийн ирээдүйг шийдэж чадахгүй. Гэхдээ та дадлаа шийдэж чадна. Харин дадал чинь таны ирээдүйг шийднэ.
📍 ӨНӨӨДРИЙН АМЛАЛТ:
Өнөөдөр үүнээс эхлээд өөртөө ямар шинэ дадал хэвшүүлэхээр шийдэж байгаагаа коммент хэсэгт 'БИ ШИНЭ ДАДАЛ ЭХЛҮҮЛЭЖ БАЙНА' гэж бичээд, амлалтаа үлдээгээрэй.
Жишээ нь: 'Би өглөө бүр сэрмэгцээ утсаа үзэхгүй, 5 минут зорилгоо бичихээр шийдлээ.' 👇📜⚡ гэх мэт …..
#ШинэДадал #АмжилтынДадал #БобПроктор #Парадигм #ДалдУхамсар #ӨглөөнийДадал #СэтгэлгээнийӨөрчлөлт
✨
#Манифест #Давтамж #Өөрчлөлт #ХувьХүнийХөгжил #Амжилт #Ухаарал
10/06/2026
Би яагаад өдөр бүр Боб Прокторын тухай ярьдаг вэ? 🧠✨
Манай хуудасны өдөр тутмын ухаарлуудыг уншдаг дагагчдаас маань 'Боб Проктор гэж яг хэн бэ?' гэж маш их асуудаг. Өнөөдөр би та бүхэндээ яагаад энэ хүний философи амьдралыг өөрчлөх хүчтэй байдаг тухай түүхийг хуваалцъя. 😊
Боб Проктор (Bob Proctor) гэж хэн бэ?
Тэр бол Сэтгэлгээний шинжлэх ухаан, Далд ухамсар болон Хүний боломж бололцооны салбарт дэлхийн №1 домогт багш юм. Тэрээр 60 гаруй жилийн турш дэлхийн сая сая хүмүүст ядуурал, өр зээл, айдас дундаас гарч, элбэг хангалуун амьдрах 'Орчлон ертөнцийн хуулиуд'-ыг зааж сургасан. Алдарт 'The Secret' (Нууц) киноны гол дүр, багш гэдгээр нь хүмүүс илүү сайн мэддэг.
📘 Түүний гайхамшигт түүх:
Боб Проктор 26 настайдаа сургуулиа хаячихсан, өртэй, ирээдүйгүй нэгэн байв. Гэвч түүнд 'Сэтгэ ба Баяж' (Think and Grow Rich) ном олдсоноор тэрээр өөрийнхөө сэтгэлгээг (Парадигм) дахин програмчилж, ердөө жилийн дотор саятан болж чадсан юм. Үүнийхээ дараа тэр 'Би яаж өөрчлөгдөв?' гэдгээ шинжлэх ухааны үүднээс судалж, дэлхийд хамгийн хүчтэй сэтгэлгээний системийг бүтээсэн.
Би яагаад түүний үг, философийг хуваалцдаг вэ?
Учир нь амжилтад хүрэх, элбэг хангалуун амьдрах нь 'Санамсаргүй тохиолдол' биш, харин Шинжлэх ухаан юм.
✨ Манай Simply Manifest Academy бол Боб Прокторын энэхүү 60 жилийн судалгаа, амьдралыг өөрчлөх батлагдсан системийг Монгол хүний сэтгэлгээ, амьдралын хэв маягт тохируулан, хамгийн ойлгомжтой, практик хэлбэрээр хүргэдэг билээ.
Таны амьдрал өөрчлөгдөхгүй байгаа нь та залхуудаа биш, зөвхөн 'далд ухамсартаа байгаа хуучин программаа' яаж өөрчлөх аргаа мэдэхгүйд байгаа юм шүү. 🏺🗝️
✨ ӨӨРТӨӨ ӨГӨХ УХААРАЛ:
Дэлхийн шилдэг сэтгэлгээг суралцахад танд Англи хэл эсвэл Америкт амьдрах шаардлагагүй. Таны дотоод ертөнц бэлэн болсон бол хариулт нь аль хэдийн таны өмнө байна.
📍 ТА ЮУ ГЭЖ БОДОЖ БАЙНА?
Та өмнө нь Боб Прокторын тухай сонсож байсан уу? Эсвэл манай хуудсаар дамжуулан анх удаа мэдсэн үү? Таны амьдралыг өөрчлөх Олон Улсын энэ системд суралцахад бэлэн бол коммент хэсэгт 'БИ СУРАЛЦАХАД БЭЛЭН' гэж бичиж, сэтгэгдлээ хуваалцаарай. 👇📜🧬
#БобПроктор #Нууц #Парадигм #ДалдУхамсар #СэтгэлгээнийӨөрчлөлт #АмжилтынНууц #СэтгэБаБаяж
05/06/2026
🏆 Та шинэ баялгийг хүлээж авах 'Орон зай' гаргасан уу? 🌌✨
Яагаад зарим хүн хичнээн хүссэн ч шинэ зүйл амьдралдаа татаж чаддаггүй вэ?….‼️
✨ Маш олон хүн амьдралаа шинэчилж, элбэг хангалуун болохыг хүсдэг ч ухамсаргүйгээр ( шинэ орлого, шинэ боломж, шинэ харилцаа) хуучин зүйлсээсээ (хуучин сэтгэлгээ, хуучин гомдол, хэрэгцээгүй эд зүйлс) зууралдсаар байдаг.
Боб Проктор үүнийг 'Хоосон орон зайн хууль' (The Law of Vacuum) гэж тайлбарласан байдаг. Ертөнц хоосон орон зайд дургүй. Таныг орон зай гаргах үед ертөнц тэрхүү орон зайг маш хурдтайгаар шинэ, илүү сайхан зүйлээр дүүргэдэг.
💡 Маш энгийн жишээ:
Хэрэв таны хувцасны шүүгээ хуучин, өмсдөггүй хувцаснуудаар дүүрэн байвал шинэ гоё хувцас авч хийх газар олдохгүй. Та шинэ хувцастай болохыг үнэхээр хүсэж байвал эхлээд хуучныгаа гаргаж хаях, эсвэл бусдад бэлэглэх хэрэгтэй.
Сэтгэлгээний түвшинд энэ нь яаж ажилладаг вэ?
🕉️ Уучлал: Хэрэв таны сэтгэл зүрх өнгөрсөн үеийн гомдол, харамсал, уур хилэн дээр гацсан бол таны дотор шинэ хайр, амар амгаланг хүлээж авах 'орон зай' байхгүй байна гэсэн үг.
🧠 Сэтгэлгээ: Хэрэв та 'Надад мөнгө байхгүй, хэцүү байна' гэсэн хомсдолын бодлоор тархиа дүүргэсэн бол элбэг хангалуун байдлын урсгал орж ирэх хаалгыг хааж байна гэсэн үг.
Шинэ зүйлийг амьдралдаа татахын тулд танаас Зориг шаардагдана. Зуураад байгаа хуучин 'программ'-аа тавьж явуул. Тэгээд ертөнц түүнийг чинь ямар гайхалтай зүйлээр солихыг зүгээр л ажигла. 🏺🗝️
✨ УХААРАЛ :
Таны тавьж явуулж буй зүйл бол таны алдагдал биш, харин ирээдүйн баялгийн чинь 'Урьдчилгаа' юм.
📍ӨӨРТӨӨ ОРОН ЗАЙ ГАРГА:
Өнөөдөр та өөрийнхөө амьдралаас (гэрээсээ, эсвэл сэтгэлээсээ) яг ямар хуучин зүйлийг тавьж явуулахад бэлэн байна вэ?
Зоригтойгоор шийдэж, коммент хэсэгт 'БИ ОРОН ЗАЙ ГАРГАЛАА' гэж бичин, өөрийнхөө шинэ аялалд зам нээгээрэй. 👇📜🌌
#БобПроктор #Парадигм #ДалдУхамсар #СэтгэлгээнийӨөрчлөлт
Klikněte zde pro získání vašeho sponzorovaného zápisu.
Kontaktujte společnost
Internetová stránka
Adresa
Czech Republic
Malá Strana