Chandmani gym

Chandmani gym

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Chandmani gym, Health/Beauty, БГД, 3-р хороо 80/1 байр в орц 2 давхарт, Ulaanbaatar.

20/09/2026

“Хөлний үндсэн суулт” (squat)
🦵 Гуяны урд, арын булчинг хөгжүүлнэ
🍑 Өгзөгний булчинг ажиллуулна
💪 Хөлний хүч, тэсвэрийг нэмэгдүүлнэ
⚖️ Тэнцвэр, биеийн тогтвортой байдлыг сайжруулна
🦴 Өдөр тутмын суух, босох, алхах хөдөлгөөнд хэрэгтэй хүчийг нэмэгдүүлнэ
🏋️‍♂️ Спортын олон төрлийн хөдөлгөөний суурь болж өгнө.
Хүчээр жинг нэмэхээс илүү зөв техник чухал.

02/09/2026

Турахад юу саад болоод бна вэ?

Таны бодол?🤔
👇 comment хэсэгт хуваалцаарай 😊

12/08/2026

🔥Маргаашийн өөрчлөлтийн төлөө дасгал хөдөлгөөнөө бүү зогсоо🏋️‍♂️💪

07/08/2026

🏋️‍♂️Төгс байх албагүй. Зөвхөн тууштай байхад л хангалттай!💪

06/08/2026

Супер модель асан Паулина Поризкова угаалгын өрөөний толины өмнө авахуулсан, ямар ч засваргүй зургаа нийтлээд “Энэ бол би” гэж бичжээ.

Дараа нь тэр ингэж үргэлжлүүлсэн байна.

“Энэ бол 60…

60 жилийн эрүүл хооллолт.

60 жилийн заримдаа тогтмол, заримдаа алгассан дасгал.

60 жилийн зөв ч байсан, буруу ч байсан сонголтууд.

Юу бүтдэг, юу бүтдэггүйг сурсан 60 жил.

Бүхнийг ойлголоо гэж бодох мөчид амьдрал дахин шинээр эхэлдгийг ухаарсан 60 жил.

60 насны гоо үзэсгэлэн гэдэг нь төгс харагдах тухай биш. Харин туулсан зам, авсан сургамж, өөрийгөө хүлээн зөвшөөрөх тухай юм.”

Энэ хэдхэн мөр дэлхийн олон мянган хүний сэтгэлийг хөдөлгөжээ. Учир нь тэр төгс байхыг биш, жинхэнэ байхыг сонгосон юм.

Бидний амьдарч буй нийгэм залуу харагдахыг магтаж, үрчлээг нуухыг зөвлөж, буурал үсийг буд гэж шаарддаг.

Гэвч үрчлээ бүр инээсэн мөчийн дурсамж байж болно.

Буурал үс бүр туулсан он жилүүдийн гэрч байж болно.

Харин нас бол алдагдал биш.

Энэ бол амьдарсан амьдралын тань диплом юм.

Өөрийгөө ямар ч шүүлтүүргүйгээр, ямар ч баггүйгээр хүлээн зөвшөөрч чаддаг тэр мөчөөс л жинхэнэ эрх чөлөө эхэлдэг.

Жинхэнэ гоо үзэсгэлэн нүүрэн дээр биш, өөрийгөө хайрлаж сурсан сэтгэлд оршдог.

❤️ Нас бол тоо.
Харин амьдралын үнэ цэнэ бол туулсан зам, олсон ухаан, үлдээсэн мөр юм.

05/08/2026

Хэцүү санагдсан өдөр бүр чамайг зорилгод чинь нэг алхам ойртуулдаг.💪😎

31/07/2026

Зиа манайхаан хорхог, хуушуураа шатаацгаая аа!💪 Өөрийгөө л аваад ир багш нь шахаад өгье🏋️‍♂️💪

11/07/2026
Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

БГД, 3-р хороо 80/1 байр в орц 2 давхарт
Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Chandmani gym posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.