YOGA MED
ИОГ-оор хичээллэсэн хүний ЭРҮҮЛ, САРУУЛ, СТРEСС ҮГҮЙ амьдрах завшаан гийнэ.
Та гахай ав бид маллаад өгье. Ашгаа хуваагаад авъя. Ердөө энэ энгийн зүйлийг л бид уриалаад бга. Бидэнд туршлага бн, цэвэр цустай эцэг мал нь бн, тэжээх газар нь бн, тэжээх малч нь бн.
Та бүхэн амралтынхаа өдөр ирж гахайгаа харангаа гахайчиндаа тусалдаг, талх тэжээлийг нь дөхүүлэлцээд өгдөг байхад л болно. Ингэлээ гээд бид зарц гсн үг биш бид АЛТАН ХАМТРАГЧ байх болно. Бид зах зээлээ түшиж УБ хотоос 100км-ийн радиуст байрлана.
Хүн бүр математикч байх албагүй ч хүн бүр эцэг эх болох хэрэгтэй гдг шиг. Хүн бүр хөдөө гараад гахай маллах албагүй, харин хүн бүр малтай баймаар бн.
Сар бүр шөлний хонио өөрийн төлнөөсөө авдаг, цаашлаад цагаан сарын ууцаа сүргээсээ сонгож, тэр жилийн өвөл хэр өнтэй давснаа хардаг, ярилцдаг тэр заншилдаа хүрэхийн тулд бидэнд гахай гдг санхүүгийн гүүр асар их тус хүргэж бн.
Гахай маллаад уламжлалаа хаях бус уламжлалаа хадгалж өв хөрөнгөтэй байхад гахай хэмээх буянлаг амьтан бидэнд тусалж байгаа юм.
Mangalica Mongolica -г дагаарай.
08/08/2026
Нөгөө саглагар бухны 6-7сартай хөөрхнүүд хашаагаа цэвэрлэж бн. Удахгүй шинэ газар очно. Эцэг эх болно. Эзэндээ үржиж өгнө. Үхэр, хонь ямаагаар солигдоно. Монголчуудыг малжуулах аянд бэлтгэгдэж буй боловсон хүчнүүд💚💚💚
1 гахай эзнээ жилийн дараа шөлний хониор таслахгүй болгоно. 2 жилийн дараа өвлийн идшээр тасрахгүй болгоно. 5 жилийн дараа тал дүүрэн бэлчих 5 хошуу малтай болгоно. Үнэхээр гайхалтай өгөөжтэй, буянтай амьтан🙏
Гахай тэжээх гэж бга хүмүүс шалаа бетондчихвол үнэр гарахгүй. Манай гахай чинь өөрөө үнэргүй гахай ш дээ. Шээс нь л үнэртдэг болохоос. Ямар ч амьтны шээснээс үнэр гарна. Хүний шээс бүүр аймаар үнэртэй.
Бетондсон шалан дээрээ үртэс асгаад 14 хоног тутамд солиод байхад танайхаас үнэр гарахгүй. Шаландаа машин угаалгууд шиг бохирын цооног руу бохир нь урсдаг хийвэл бүр янзтай.
07/08/2026
Түрүүний 15 эхнэртэй сайхан амьтны ах нь. 20 гаруй эхнэртэй. 200-давсан тооройн эцэг. Эгчмэд мэгжинд нугасгүй дуртай😅 Олон эхнэртэй болоод тэр үү дөлгөөн гэж жигтэйхэн, эхнэрүүддээ хоолоо булаалгаад л явдаг юм. Олон ч эхнэрийн нүүр үзсэн дээ🤔 Хүмүүс тооройнуудыг нь хараад хөөрхнийг нь гайхаад эхнэртэй нь аваад явчихдаг. Бид ч оронд нь хамгийн сайхан залуухан мэгж өгдөг. Гомдоггүй бхоо😇
Хүмүүс үнэ сонирхоод байх шиг бн. Зарагдсан бга. 8 саяд. Манайх бухандаа 1эхнэрийг нь дагуулаад өгдөг. Хүний хотонд очоод ханьтай яваг гэж бодоод ер нь 1ийг зарвал ижил сүргээс нь 1-ийг заавал дагуулж өгдөг зуршилтай. Амьтан л болсон хойно ханьтайгаа явбал ганцаардахгүй бизээ💚
07/08/2026
15 эхнэртэй залуухан бух. Үс зүс стиллэг... Өвөл -48-ыг саравчинд ажрахгүй давсан, ой гарантай хөөрхөн Мангалица💚 Манайд ийм саглагар бух 30гаруй бна. Хүсвэл та нар авч болно. Бүх эхнэрүүд нь 2 төрчихсөн гэхээр 150гаруй зулзаганы эцэг, мянгатын эцэг болох мөрөөдөлтэй🤗 Төл сайтай, авсан эзнээ 1000т болгох аатай сайхан амьтан даа💚
07/08/2026
Буян дагуулсан ажил хийхийг мөрөөдөж байж олсон амьтан. Олон хүнийг хооллож, хүслийг биежүүлдэг буянтай амьтанг өөрийн эрхгүй хайрлаж өсгөдөг дөө. Гахайтай хүнд эдийн тэнгэр оршдог гэдгийн утга энэ буюу. Тэд олон хүнийг хооллох гсн мэт 5 сар тутамд 5 зулзага багадаа гаргана.
Гахай шаврандаа жаргалтай гдг. Арьсаа дэвтээдэг юм билээ. Дэвтээхгүй бол тарга тэвээргээ авч чаддаггүй. Тэднийг их иддэг л гэнэ. Хүнийг яаж гүйцэхэв🙈 Хоногийн 24цагийн 16д нь унтдаг амьтан. Яаж идэж шалихав. Мөнгөн дүнгээр тооцвол ихээ их. Муухай харагддаг ч хөөрхөн амьтан.
Үржил сайтай өгөөжтэй энэ амьтныг Мангалица буюу хонин гахай гдг. Мах нь гахайн махны үнэр амтгүй, хонины махтай төстэй. Өөх нь хонины сүүл шиг амттай. Унгер улсын зэрлэг гахай гдг юм билээ. Хүмүүс надаас элгийг нь гуйж авдаг. Зэрлэг гахайн элгийг элэгний хавдар гэх мэт өвчинд хэрэглэдэг гэх. Сайн мэдэхгүй болохоор өгөөд явуулахаас өөр тусгүй л сууна. Яаж хэрэглэдэгийг мэдэх хүн байвал хэлж өгөөрэй. Талархах болно🙏
Мангалица мах идэж үзэхийг хүсвэл Тэнгисийн М тауэрийн 6-р давхарт байрлах Ресторанд бга.
Жич: Таны гахайг бид маллая аян үргэлжилсээр бга шүү. Мангалица таныг унтаж байхад таны дансруу мөнгө хийдэг хөөрхөн амьтан.
СХД, гэр хороололд, засмал зам дагуу байрлалтай, 2давхар 180м2 байшинг зарна.
1-р давхар үйлчилгээний зориулалттай.
2-р давхар амьдрах зориулалттай.
Үнэ: 300сая
Төлбөрийн нөхцөл: Урьдчилгаа аваад бартер хийж болно. Орлоготой хүмүүстэй хувь лизинг хийсэн ч болноо.
Дахин төлөвлөлтөд 1м2 нь 1600.000₮-өөр орохоор байгаа. Сонирхсон хүмүүс чатаар холбогдоорой.
31/07/2026
Та эдгээрийн аль нь ч байж болно. Аль нь байх боломжтой.
Аль бие нь таныхтай төстэй бн вэ?
Альныг нь та хүсч бн вэ?
30/07/2026
Хүмүүсийг зөндөө хооллолоо. Олон хүмүүсийг орон байраараа дамжууллаа. Гэлээ ч хангалтгүй санагдаад. 40+ насны хөлөө олоогүй хүмүүс далд шантралд орж итгэлээ алдаж сэтгэл гутралд орох нь маш элбэг юм бн лээ. Тэдний тэрхүү уруу байдлын шалтгаан нь мэдлэг дутуугийнх. Тэдэнд хажуугаас нь зөвлөх хүн ховор байсных.
Нэг хэсэг хүн бүр зөвхөн урдахаа харж амьдарсан. Одоо нийгэм өөр болжээ. Урдахаа харж яваад амжилтанд хүрсэн хүмүүс одоо хажуудахаа хардаг тусалдаг, дэмждэг, зөвлөдөг цаг ирж💚
Бидний нэгэн зорилго болсон мөрөөдөл бий. Өрх бүр 2 үхэр, 20 хоньтой байгаасай. 20 хоньтой хүн чинь сар бүр 1 хонь идээд байхад 20хонь байсаар л байдаг. 2 үхэртэй хүн өдөр бүр цайны сүүтэйгээ байдаг. Үүнийг ердөө 10сая төгрөгөөр бүтээдэг. Байж болох мөрөөдөл. Хамгийн гол нь түүнийг маллах малчин. Хайж явсаар Баянхонгор аймгаас малчин олсон. Хэдэн хүнийг малжуулаад, малыг нь хариулаад өгье л гэнэ. Бөөн баяр болов. Одоо бидний асуудал ДААТГАЛ болж дэвшив. Малаа даатгуулах гсн даатгал олддоггүй ээ. Бодож бодож амьд даатгал гаргах санаа төрсөн. Тэр нь Хөөрхөн мангалица байсан юм.
Таны өнөөдөр авсан 2 мангалица хойтон жил 2 үхэр 20 хонь танд өгч тэдний насан туршийн даатгал байх болно.
Мангалица гэснээс Мангалица мах идэж үзэхийг хүсч бна уу? Манайд ирж Мангалица мах идэнгээ манай төслийг сонирхоорой.
Мөн 2 жилийн хугацаатай гахай маллаад 20гахайн өрхийн фермтэй болох гэр бүл бн уу? Бүх зардлыг манайх даана.
Бидэнд 5жил гахай болон үхрийн аж ахуй эрхэлсэн туршлага, гахай болон үхэр бэлэн бн. Одоо хоньтой болох гэж бга болохоор гахайгаа хонь үхрээр солих хүмүүс холбогдоорой. Хамтдаа хөгжие👐
YOGA MED
Монголчууд эрт дээр цагаас Мэдлэгийн Иогийг түүчээлж ирсэн байдаг. Үүнийгээ эрчим энерги тэтгэх арга хэмээж сударт буулган үлдээснийг орчин цагийн хэл рүү хөрвүүлэн цухас тайлюу.
Хүнд тэжээх учиртай 6 зүйл бие байна.
1. Ухамсар. Чихээр ороод бөөр давсгаар гадагшилна. Сүү цагаан идээгээр тэжээнэ. Сүү цагаан идээг бага хүртвээс ухамсар доройтож бөөр, давсаг орчим өвчлөх нигуртай бөгөөд гэр бүлдээ хүйтэн хөндий хандах, халамж анхаарал муу болох хандлагатай бий болно.
2. Бодол ба тархи. Өөх тос хачир зуушаар тэжээнэ. Тархи нь ходоодтой урвуу хамааралтай. Ходоод амарч бхад тархи ажиллана. Бодож бгаагаагаа бодох буюу ухамсраар шүүх цаг үе нь ходоод амрах цаг хэмээх нар буух мөчөөс эхлэнэ. Иймд оройд хоол идэхгүй байх нь бодлыг шүүж цэвэрлэх бөгөөд өглөө нар мандмагц өрөм тос, хачир зууш хүртэх нь бодлыг тэжээхэд дэм болно.
3. Сэтгэл ба Цус. Амин дэмлэг хүнс буюу эслэг ногоогоор тэжээнэ. Таана мангир, хөмүүл, жимс ногоо гэх мэт. Гадна орчноос мэдээлэл авагч нь нүд бөгөөд мэдээлэл нь нүдээр ороод Цусаар дамжин элгэнд очиж шүүгдэж Сэтгэл төрнө хэмээсү. Энэ дамжлага зөв бол сайн сэтгэл үүснэ. Өөрөөр хэлбэл харж бга зүйл зөв байж гэмээ нь сайн сэтгэл үүснэ гсн үг. Элэг эмтрэм, хар элгийн хүн гэх мэдрэмжийг илэрхийлсэн хэлцүүд бий нь үүнтэй холбоотой.
4. Итгэл ба Яс. Ясны шөлөөр цатгавал зохино. Хамраар орж ясандаа мэдэрч итгэл үзүүлээд хэмээ татна. Уушгаар орж буцаж гадагшилснаар итгэл төгөлдөржинө. Яс сийрэгжвэл итгэл муутай болно гэж ухаж болно.
5. Ухаан ба Махан бие. Амаар орно. Уураглаг хүнсээр тэжээнэ. Өндөг, мах, шар будаа, шар буурцаг гэх мэт. Мах биеэ тэжээе гэвэл зүрхээ тэжээнэ, эндээс ухаан тэлнэ, хүчтэй сэлбэнэ. Уураг дутвал ухаан муудаж гомдомхой болно.
6. Хий ба буюу мэдрэл. 7 булчирхайтай шууд холбоотой. Хий арвидвал мэдрэл гэмтэнэ. Уур уцаартай болно. Булчирхайг нүүрс усаар тэжээх нь зөв. Хамгийн шилдэг нүүрс ус бол арвайн гурил. Арвайн гурилтай шар тостой цайг хийн цагаар хүртвээс мэдрэл тайвширч, уур омог дарагдана.
Дээрх 6 хүнс таны ширээн дээр байхад эрүүл урт наслах нь гарцаагүй. Мэдээж дасгал хөдөлгөөн хийвээс хоол шингээлтийг дэмжин сайжруулна🏃
Эртний Монгол Ухааны өвд талархаюу🙏🙏🙏
Хоолоор анагаах ухааныг өвлөхийг хүсвэл Х гэж бичээрэй.
YOGA MED
2000-аад оноос хойшхи хүүхдүүд үнэхээр онцгой, ойлгоход бэрх ч биширмээр зан төлөвтэй. Тэд хэлэхээс нааш хийхгүй, гэхдээ хийнэ гэж худлаа хэлэхгүй хийнэ л гсн бол заавал хийнэ. Тэд маш тодорхой зүйлийг хүлээн авдаг. Гэрээ цэвэрлэ гэвэл гэрээ цэвэрлэнэ. Харин хогоо шүүрд гэвэл хогоо л шүүрдэнэ. Аягаа угаахгүй. Тэглээ гээд тэд залхуу гсн үг биш. Тэднийг ойлгоод тэдэнд тодорхой хэлэхэд л болно.
80-аад оныхон бид бол хэцүү ш дээ. Хүний өмнөөс бодох дуртай😋 Хүнээс илүү зүйл хүсээд байдаг...
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
976