Skinpharm Clinic

Skinpharm Clinic

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Skinpharm Clinic, Health/Beauty, 2nd Floor, Lux House-3, 6th Khoroo, Bayanzurkh District, Ulaanbaatar.

Мэсийн бус гоо заслын эмнэлэг🕊️

- Мэсийн бус гоо сайхны мэргэжлийн эмчилгээ
- Үр дүнтэй, аюулгүй, чанартай үйлчилгээ
- 15+ жилийн туршлагатай эмч, мэргэжилтнүүд

04/10/2026

Батгатай арьсны эмчилгээ PART 1👩‍⚕️

☎️Эмчийн зөвлөгөөний цаг: 7227-8000

#батга #БатганыСорви #батганыэмчилгээ

03/10/2026

Ганц удаа ороод л сэвх, нөсөө бүрэн арилчихна гэж байхгүй...

Үнэнийг хэлэхэд, нөсөө толбыг 100% өр мөргүй алга болгодог "шидтэй" лазер эсвэл тарилга хараахан гараагүй л байна. Гэхдээ мэдэгдэхүйц бүдгэрүүлж, нүдэнд бараг анзаарагдахгүй болтол багасгах бүрэн боломж бий.

"Лазерт орсон ч арилаагүй, шал худлаа юм билээ" гэж урам нь хугарсан хүмүүс цөөнгүй ирдэг. Энэ нь ихэвчлэн баталгаагүй төхөөрөмж эсвэл "ганцхан удаа ороод арилна" гэсэн худал амлалтаас болж үүссэн эргэлзээ байх нь олонтоо.

Ямар ч гайхалтай лазер арьсны пигмент үйлдвэрлэх байгалийн жамыг шууд зогсоож чадахгүй.
Тиймээс ч олон улсын дерматологийн стандартаар тухайн сэвх, нөсөө толбоны онцлогт тохирсон техник, долгионы уртаар, давхарга бүрийг нь аажмаар, хөтөлбөржсөн эмчилгээгээр багасган бүдгэрүүлдэг.

Skinpharm ч мөн энэ аюулгүй, бодит үр дүнтэй стандартыг баримталдаг.

☎️ Мэргэжлийн эмчийн зөвлөгөөний цаг: 7227-8000
#сэвхнийлазер #нөсөөтолбо #сэвх

Photos from Skinpharm Clinic's post 27/09/2026

Дэлхийн гоо заслын чиг хандлага "илүү ихийг" биш, "илүү зөвийг" хийх рүү чиглэж байна.

Мэс заслын болон мэсийн бус арьс, гоо заслын салбарыг өргөн хүрээнд хамардаг, дэлхийн олон орны мэргэжилтнүүд оролцдог томоохон олон улсын конгрессуудын нэг нь яах аргагүй AMWC юм. Тиймээс бид энэ жил Япон улсад зохион байгуулагдсан AMWC Japan 2026 конгресст оролцож, өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн, дэлхийн гоо заслын анагаах ухааны шинэ чиг хандлагаас суралцаж, цаашдын хөгжлийн чиглэлээ тодорхойлохоор зорьж ирлээ.

Олон улсын арьс, гоо заслын салбарын чиг хандлага нь тухайн хүний өөрийн төрхийг хадгалах, арьсны чанарыг нэн тэргүүнд тавих, хүн бүрт тохирсон эмчилгээний төлөвлөгөө боловсруулах, шаардлагагүй олон эмчилгээнээс зайлсхийж хамгийн бага оролцоогоор шаардлагатай үр дүнд хүрэх чиглэл рүү явж байна. Энэ нь бидний олон жилийн турш баримталж ирсэн "Нас + арьсны чанар + нүүрний бүтэц + гол асуудал + хүсэж буй үр дүн" дээр тулгуурлан индивидуал төлөвлөгөө гаргадаг Skinpharm-ийн зарчимтай бүрэн нийцэж байгааг харахад таатай байлаа.

Мөн 2026 онд Regenerative Aesthetics буюу гоо сайхны нөхөн сэргээх анагаах ухаан улам бүр хүчтэй хөгжиж байна. Ялангуяа арьсны бүүстер тарилгууд, биостимуляторууд буюу эд ургуулах тарилгууд, нөхөн сэргээх эмчилгээнүүд, экзосомын тарилгууд зэрэг нь арьсны асуудлыг зөвхөн гаднаас нь засах бус, арьсны өөрийн чанар, нөхөн төлжилтийг дэмжих чиглэл рүү шилжиж байгааг харуулж байна.

Энэ бүхнийг нэгтгэн харахад бидний цаашдын чиглэл Prejuvenation → Natural → Glass Skin →Rejuvenation гэсэн ойлголтуудтай уялдаж байна. Өөрөөр хэлбэл асуудал үүссэний дараа засах бус урьдчилан сэргийлэх, хүний өөрийн төрхийг хадгалах, арьсны чанарыг илүү сайжруулах, шаардлагатай үед нөхөн сэргээх мөн илүү олон эмчилгээ хийх бус, тухайн хүнд хамгийн зөв эмчилгээг сонгох нь бидний цаашдын зорилго байх болно.

Эцэст нь хэлэхэд, сониуч эмч, мэдлэгтэй үйлчлүүлэгч хоёр уулзахад сайн эмчилгээний үндэс бүрддэг гэж би боддог.
Тиймээс ч бид өөрсдөө тасралтгүй суралцаж, шинэ мэдлэг, шинэ технологийг эрэлхийлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгчдээ ч зөв мэдээлэлтэй, өөрийн арьс, нүүрний онцлогоо ойлгодог болгоход анхаарч ажиллах болно.

Б.Болотуяа эмчийн хурлын тэмдэглэлээс...

23/09/2026

Арьсны эмч нарын олон улсын хурлаар юу болдог вэ? (Part 1) 🇯🇵

20/09/2026

Сүүлийн үеийн гоо сайхны эмчилгээний чиг хандлага🤳

Удахгүй "AMWC JAPAN 2026" олон улсын чуулганы шинэ сонирхолтой мэдээллүүд орох тул хүлээж байгаарай☺️.

Дэлхийн стандарт - Монгол хүний арьсанд тохирсон эмчилгээ

Photos from Skinpharm Clinic's post 19/09/2026

Exosome гэхээр ихэнх хүн "нүүрэнд хийдэг тарилга" гэж боддог.

Гэхдээ 3 нь өөр төрөл бий. Тус бүртээ өөр асуудал, өөр хэсэгт зориулагдсан.
Аль нь танд хэрэгтэйг эндээс хараарай 👉

Арьсыг эсийн түвшинд сэргээх ухаалаг элч - EXOSOME
☎️ 7227-8000
#үүдэлэсийнтарилга

05/09/2026

RF Microneedling эмчилгээний дараа арьс улайх уу?

#бичилзүүнэмчилгээ

03/09/2026

Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе!😊

Б. Болортуяа, Л. Мөнхжаргал эмч нар маань 9 сарын 9–18-ны хооронд Японд болох "AMWC Japan 2026" чуулганд оролцохоор явах гэж байна.

Тиймээс хоёр эмч дээрээ эмчилгээнд орохоор төлөвлөж байсан бол 8-наас өмнө урьдчилан цагаа аваарай.

Азийн гоо сайхны салбарт ямар шинэ ахиц дэвшил, инноваци гарсныг мэдээд ирье🤭

29/08/2026

Өдөр тутам бид олон сонголттой тулгардаг аа😅

Арьсандаа шинэ эмчилгээ хийлгэхдээ эргэлзэх нь байдаг л асуудал.
Тиймээс ч бид энэ эргэлзээг бага ч болов багасгахын тулд "эмчийн зөвлөгөөг үнэ төлбөргүй" олгодог. Заавал эмчилгээ хийлгэх шаардлага байхгүй. Гол нь эмчээс үнэн зөв мэдээлэл авч, сонголтоо сайтар бодоод үзэх боломжтой юм.

Харин эмчилгээгээ эхлүүлэх шийдвэрээ нэгэнт гаргасан бол бид таны "анхны эмчилгээ, үйлчилгээг 20%-ийн хөнгөлөлттэй үнээр" санал болгодог.

Яагаад гэвэл эхний үйлчилгээгээ, өөрт таатай нөхцөлөөр Skinpharm-д туршаад үзээрэй гэсэн дээ.

Танд ч бас эргэлзэж, хаашаа хандахаа мэдэхгүй байвал биднээс асуугаарай.

🎁Анхны эмчилгээ, үйлчилгээ бүр тань 20% ХӨНГӨЛӨЛТТЭЙ.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address

2nd Floor, Lux House-3, 6th Khoroo, Bayanzurkh District
Ulaanbaatar
13373

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 10:00 - 19:00
Friday 09:00 - 20:00
Saturday 09:00 - 20:00
Sunday 09:00 - 20:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Skinpharm Clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Ulaanbaatar.