Erdenestsatsral Center

Erdenestsatsral Center

Share

Эмчилгээний бариа засал
Монгол шар зурхай
Esi Brand
☎️ 98004858 - Цаг авч үйлчлүүлнэ үү

18/08/2026

2026.08.20
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 8, хоёр хар мэнгэтэй улаан барс өдөр, 4 дэх буюу “бадрангуй” гараг, 22 дугаартай жуулчны мөр тэтгэгч уригч үрт “өглөгт охин” нэрт одтой, төмөр суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: баруун гурван зүг, зүүн урд
✅ ️Хоногийн сайн цаг: хулгана (23-01), үхэр (01-03), луу (07-09), могой (09-11), хонь (13-15), нохой (19-21) цаг
✅ ️Төгс сайн цаг: луу (07-09), могой (09-11), хонь (13-15), нохой (19-21) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: морь (11-13), бэч (15-17), тахиа (17-19) цаг
✅ ️Учрал: Биелэл (эм найруулах, үс авах, эд өгөхөд сайн. Өвчнийг 10 хоногт гэтлэнэ. Замд гарвал сайн, эд идээ арвижна. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл, баруун нүд татвал эд хувцас олно. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ. Баруун чих хангинавал гаслан ирнэ)

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: хий
☑️ Улирлын махбод: төмөр (намрын улиралд төмөр махбод дэлгэрч уушги, олгойн судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: өрх
☑️ Хүний сүлд: хөмхий
☑️ Малын сүлд: бөөр
☑️ Эм хүртэх: сайнтай муутай
☑️ Эм найруулах: сайн

18/08/2026

2026.08.19
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 7, гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр, 3 дахь буюу “үлэмж” гараг, 21 дугаартай усанд алдсан шумнасын дошгин үрт “хэрцгий охин” нэрт одтой, гал суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: урд, хойд, зүүн, зүүн хойд
✅ ️Хоногийн сайн цаг: бар (03-05)
туулай (05-07) могой (09-11) бэч (15-17) нохой (19-21) гахай (21-23) цаг
✅ ️Төгс сайн цаг: могой (09-11), бэч (15-17), нохой (19-21), гахай (21-23) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: морь (11-13), хонь (13-15), тахиа (17-19) цаг
✅ ️Учрал: Амилал (хүнд туслах, уул овоогоо тахих үйл зэрэгт өлзийтэй. Өвчнийг 8 буюу 21 хоногт гэтлэнэ. Замд гарвал сэтгэл хямрана. Зүүн нүд татвал сайн хувьт. Баруун нүд татвал юу ч үл өөрчлөгдөнө. Баруун чих хангинавал үзэсгэлэн. Зүүн чих хангинавал үхлийн сураг сонсоно)

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: ус
☑️ Улирлын махбод: төмөр (намрын улиралд төмөр махбод дэлгэрч уушги, олгойн судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: голомт
☑️ Хүний сүлд: хөх
☑️ Малын сүлд: аман хүзүү
☑️ Эм хүртэх: маш сайн
☑️ Эм найруулах: сайн

16/08/2026

2026.08.18
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 6, дөрвөн ногоон мэнгэтэй хөх хулгана өдөр, 2 дахь буюу “өлзийт” гараг, 20 дугаартай шулуун өнгө зөөлөн одон дошгин үрт “гөрөөсөн толгойт” нэрт одтой, гал суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: урд, хойд, зүүн, зүүн хойд
✅ ️Хоногийн сайн цаг: хулгана (23-01), үхэр (01-03), туулай (05-07), морь (11-13), бэч (15-17), тахиа (17-19) цаг
✅ ️Төгс сайн цаг: туулай (05-07), морь (11-13), бэч (15-17), тахиа (17-19) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: луу (07-09), могой (09-11), хонин (13-15) цаг
✅ ️Учрал: Үүсэл (янаг амрагтайгаа учрах, авшиг авах, ус гатлах, угаал үйлдэх сайн. Өвчнийг 10 хоногт гэтлэнэ. Замд гарвал идээ ундаа, хувцас чимэг олдоно. Баруун нүд татвал садан төрөл ирэх. Зүүн нүд татвал баясгалангийн хурим болно. Баруун чих хангинавал гаслан. Зүүн чих хангинавал алдаж бүрэлгэхийг үзнэ)

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: гал
☑️ Улирлын махбод: төмөр (намрын улиралд төмөр махбод дэлгэрч уушги, олгойн судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: гэр дотор
☑️ Хүний сүлд: зүрх
☑️ Малын сүлд: сүүж
☑️ Эм хүртэх: муу
☑️ Эм найруулах: муу
⁉️ Хануур, төөнүүр цээрлэ

Photos from Erdenestsatsral Center's post 16/08/2026

Өвчний ялгал

Өвчин бүрт байх адил бус ялгаатай шинж байдлаас үндэслэж өвчнийг төрөл зүйлд хуваан авч үзсэнийг өвчний ялгал гэдэг. Өвчнийг шалтгаан, шүтээн, зүйлийн үүднээс гурван хэсэгт ялган үзсэн байдаг.
Эмийн сударт шалтгааны үүднээс өвчнийг ялгахдаа дотоод, гадаад хоёр шалтгаанаар авч үзжээ. Дотоод мөн чанарын шалтгаанд хий, шар, бадгана орно. Гадаад нөхцлийн шалтгаанд хор, шарх, этгээд өвчин (сэтгэлийн) гурав орно.
Шүтээний үүднээс ялган үзэхдээ эр, эм, нялхас, хөгшдийн өвчин, бүхэнд түгэх ерөнхий өвчин эдгээр таван хэсгээр ялгадаг.
Зүйлийн үүднээс ялгавал тоо томшгүй олон болоход хүрнэ. Гэвч энэ хэсгийг эмийн сударт товчлон хурааж дурьдахдаа бадгана, хийн хүйтэн чанартай өвчин, цус, шарын халуун чанартай өвчин гэж ерөнхий 2 хэсэгт хуваан үзжээ.
Бүх биед түгэх ерөнхий өвчин нэрийн дор гэм, эрхэм, орон, язгуур гэсэн 4 зүйлийн үүднээс ялган үзсэн нь нэг өвчнийг задлан олон төрөл зүйлийн хэсэг бусаг өвчин болгон үзсэн байдаг.

15/08/2026

2026.08.17
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 5, таван шар мэнгэтэй харагчин гахай өдөр, 1 дэх буюу “саран” гараг, 19 дугаартай буян хишиг үгүйрүүлэгч уригч үрт “чөлөөт эх” нэрт одтой, ус суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: урд, хойд, зүүн, зүүн хойд
✅ ️Хоногийн сайн цаг: үхэр (01-03), луу (07-09), морь (11-13), хонь (13-15), нохой (19-21), гахай (21-23) цаг
✅ ️Төгс сайн цаг: луу (07-09), морь (11-13), хонь (13-15), нохой (19-21), гахай (21-23) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: могой (09-11), бэч (15-17), тахиа (17-19) цаг
✅ ️Учрал: Дусал (хараал, хариулга, хатуу үйл, өглөгт сайн. Өвчнийг 3 хоногт гэтлэнэ. Замд гарвал хулгайд өртөх гэмтэй. Баруун чих хангинавал аймшиг. Зүүн чих хангинавал жуулчин ирнэ)
⚠️ Хас

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: ус
☑️ Улирлын махбод: төмөр (намрын улиралд төмөр махбод дэлгэрч уушги, олгойн судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: унь
☑️ Хүний сүлд: хөлс
☑️ Малын сүлд: тойг яс
☑️ Эм хүртэх: муу
☑️ Эм найруулах: сайн
⁉️ Төөнүүр цээрлэ, хануур сайн

15/08/2026

2026.08.16
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 4, зургаан цагаан мэнгэтэй хар нохой өдөр, 7 дахь буюу “наран” гараг, 18 дугаартай хатгалдагч тэнгэрийн үүд уригч “6-н эхтэй хүү” нэрт одтой, ус суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: урд, хойд, зүүн, зүүн хойд
✅ ️Хоногийн сайн цаг: бар (03-05), луу (07-09), могой (09-11), бэч (15-17), тахиа (17-19), гахай (21-23) цаг
✅ ️Төгс сайн цаг: луу (07-09), могой (09-11), бэч (15-17), тахиа (17-19), гахай (21-23) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: морь (11-13), хонь (13-15), нохой (19-21) цаг
✅ ️Учрал: Хурьцал (хувцас урлах, эрдэнэсээ санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Өвчнийг 7 хоногт гэтлэнэ. Замд гарвал асрагдах. Зүүн нүд татвал эд хомсдоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл)

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: гал
☑️ Улирлын махбод: төмөр (намрын улиралд төмөр махбод дэлгэрч уушги, олгойн судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: үүд
☑️ Хүний сүлд: нууц
☑️ Малын сүлд: шагай
☑️ Эм хүртэх: сайн
☑️ Эм найруулах: сайн
⁉️ Хануур, төөнүүр цээрлэ

14/08/2026

Өвчний хэлбэр

Гурван элемент, тамир, хир харьцангуй тэнцвэртэй хэмжээгээ алдсанаас үүссэн үндсэн хувиралтыг өвчний хэлбэр гэнэ. Өвчний урвалтын хэлбэрийг өвчний бэлэг чанар гэж эмийн сударт тэмдэглэсэн байдаг.
Арвидах, хорогдох хэлбэр бол өвчин болж хувирахын урьдал үе, харин хямралдах нь өвчин зайлшгүй болсныг илтгэн өгч буй хэлбэр гэж үздэг. Гурван элемент, цус, шар усны арвидах буюу хорогдсоноос болоод биед дайсагнах чанартай урвалт өөрчлөлт гарч хямралдах хэлбэр болох нь өвчин үүссэнийг үзүүлж байдаг.

13/08/2026

2026.08.15
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 3, долоон улаан мэнгэтэй цагаагчин тахиа өдөр, 6 дахь буюу “асрагч” гараг, 17 дугаартай авагч элээ бүтээгч үрт “гоё хүүхэн” нэрт одтой, шороо суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: баруун гурван зүг, зүүн урд
✅ ️Хоногийн сайн цаг: хулгана (23-01), бар (03-05), туулай (05-07), морь (11-13), хонь (13-15), тахиа (17-19) цаг
✅ ️Төгс сайн цаг: туулай (05-07), морин (11-13), хонь (13-15), тахиа (17-19) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: луу (07-09), могой (09-11), бэчин (15-17) цаг
✅ ️Учрал: Хүсэл (аюулаас зайлах, нөхөдтэй учрах, цагаан зүгийн үйлд сайн. Өвчнийг 3 ба 5 хоногт гэтлэнэ. Замд гарвал муу, гаслан, найз нөхдөөсөө хагацах гэм бий. Баруун нүд татвал холын мэдээ сураг сонсоно. Зүүн нүд татвал эд олно. Баруун чих хангинавал архи дарс. Зүүн чих хангинавал гэм ирнэ)
📍 Өлзий

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: шороо
☑️ Улирлын махбод: шороо (завсрын улиралд шороо махбод дэлгэрч дэлүү, ходоодны судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: шүтээн
☑️ Хүний сүлд: загасан булчин
☑️ Малын сүлд: шилбэ
☑️ Эм хүртэх: сайнтай муутай
☑️ Эм найруулах: муу
⁉️ Хануур, төөнүүр цээрлэ

12/08/2026

2026.08.14
✅️ Энэ өдөр нь 2 хар мэнгэтэй улаан бэчин хэмээх намрын тэргүүн сарын шинийн 2, найман цагаан мэнгэтэй цагаан бэчин өдөр, 5 дахь буюу “гэгээн” гараг, 16 дугаартай хүмүүн дайсан дарагч дайчин үрт “шийдэм” нэрт одтой, шороо суудалтай өдөр
✅ ️Сайн зүг: баруун гурван зүг, зүүн урд
✅ ️Хоногийн сайн цаг: хулгана (23-01), үхэр (01-03), луу (07-09), могой (09-11), хонь (13-15), нохой (19-21) цаг
✅ ️Төгс сайн цаг: луу (07-09), могой (09-11), хонь (13-15), нохой (19-21) цаг
✅️ Сэрэмжлэх цаг: морь (11-13), бэч (15-17), тахиа (17-19) цаг
✅ ️Учрал: Үндэс (эм найруулах, шинжилж судлах, бэрийн үс угаахад сайн. Замд гарвал эд буян олж, бусдад хүндлэгдэнэ. Баруун нүд татвал хувцасны буян. Зүүн нүд татвал хэрүүл тэмцэл. Баруун чих хангинавал олнаа өргөгдөнө)
❗️ Лус

Амь зүйн анагаах цаг тооны бичигт:
☑️ Гарагийн махбод: шороо
☑️ Улирлын махбод: шороо (завсрын улиралд шороо махбод дэлгэрч дэлүү, ходоодны судал голлож гүйнэ)
☑️ Гэрийн сүлд: тулга
☑️ Хүний сүлд: өлмий
☑️ Малын сүлд: сагаг
☑️ Эм хүртэх: сайн
☑️ Эм найруулах: сайн
📌 Хануур, төөнүүр сайн

12/08/2026

Өвчний явц
Өвчин болж хувирах бүх үйлийг өвчний явц гэнэ. Үүнд гурван элемент, цус, шар ус урвалт хувиралтад орсноос эхлээд өвчний мөн чанар болох эргээд хэвийн байдалд орж эрүүл болох үйл явцыг хэлнэ. Энэхүү үйл явц нь хурах, хөдлөх, амирлах гэсэн 3 үе дарааллаар явагддаг. Өвчин хурах үед гурван элемент, цус, шар ус нь өөр өөрийн орондоо арвидах, нуугдаж цугларах, өвчний голомтыг үүсгэх үе шат болно. Энэ үед зөвхөн тооны хувиралт гарна. Өвчин хөдлөх үед 3 элемент, цус, шар усанд мөн чанарын хувиралт гарна. Хорхойгоор шалтгаалан үүссэн бол өвчний шинж тэмдэг тодорхой үе шатаар илэрнэ гэж үздэг. Энэ үед хурж байсан өвчин үргэлжлэн хөдлөх нөхцөл бүрэлдсэнээс тооны хувиралт нь чанарын хувиралтад шилжинэ. Үүний шинж чанар нь арьсанд тархах, маханд дэлгэрэх, судсанд гүйх, ясанд шунах, цул эрхтэнд буух, сав эрхтэнд унах зэрэг нэг болон хэд хэдэн эрхтэнийг өвчлүүлсэн адил бус шинж тэмдгээр илэрнэ. Өвчин амирлах үед гурван элемент, цус, шар ус нь эргээд хэвийн тэнцвэрт харьцаандаа орохыг хэлнэ. Өвчний явц нь ерөнхийдөө ийм боловч өвчин нэг бүрийн шалтгаан, нөхцөл, мөн чанар, өвчилсөн эрхтэний байдал, өвчтөн хүний биеийн хүч тамираас шалтгаалан өвчин тусмагц хөдөлж түргэн чанартай өвчин болох, эсвэл хурсан боловч эс хөдлөх, ямар нэгэн нөхцлөөр аяндаа амирлах зэрэг хувиралтууд бас гардаг.

Want your business to be the top-listed Beauty Salon in Ulaanbaatar?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address

Зоос Гоёл 2 давхарт 211 тоот
Ulaanbaatar