Pearl bomb
Хөөрхөн ванны бөмбөлөг
25/01/2022
😍
26/12/2021
🎀 ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОМБ 🎀
🌸 Амин тос маань ийм их ач тустай 🌸
Чайное дерево: мөөгөнцөр, вирус , бактери устгана 😈
Кананговое: мэдрэл сэргээнэ бэлгийн дур хүсэл өдөөнө, энхрий ялдам болгоно 🥰
Жасмин: Эмэгтэйчүүдийн савны үйл ажиллагааг сайжруулна, үргүйдэл сарын тэмдэг тогтворжуулна ❤️
Пачули: Бие махбод сэргээнэ, мөнгө эд баялаг дуудна 😎
Розовое дерево: Арьс цэвэрлэнэ , Сэргээнэ , Амьсгалын замын үрэвсэл намдаана, 😍
Төрөл бүр нь гарна шүү сонгоод захиалга өгөөрэй 🎀
Үнэ : Том 4000
Жижиг 2500
24/12/2021
☘️🌳🌿Амин тос гэж юу вэ?
Амин тос буюу эфирын тос гэдэг нь байгалийн гаралтай ургамлын ханд юм. Ургамлын анхилам үнэрээр дамжуулан эмчилгээний зорилгоор хэрэглэдэг эдгээр тосыг ургамлын ''эссэнс" гэх ба ургамлаас гаргаж авсан өндөр концентрацит ханд юм.
Эфирийн тос үйлдвэрлэх явцыг ихэвчлэн уураар нэрэх замаар гаргаж авдаг. Өөр нэг арга нь уусгагч бодисоор хандалж, шахаж энэхүү шидэт тосыг үйлдвэрлэдэг байна.
Эфирийн тосыг өнөөдөр бид өргөнөөр үнэрт эмчилгээнд ашиглаж эхэлсэн ч, энэ нь олон зуун жилийн өмнөөс хэрэглэж ирсэн уламжлалт анагаах ухаан юм. Ийнхүү дэлхий даяар энэ уламжлалт анагаах ухааныг дахин нэвтрүүлж хэрэглэж байгаа билээ.
Эфирын тос нь бидний мэдэхгүй олон ашиг тустайг шинжлэх ухаан баталсаар байна.
Түүнээс дурдвал:
🪴тархи мэдрэлийн системийг дэмжиж, анхаарал төвлөрөлтийг сайжруулна
🪴стресс, сэтгэл түгших, сэтгэл гутралыг арилгаж тайвшруулна, сэтгэл хөдлөлөө удирдахад тусална
🪴бие организмын хэвийн үйл ажиллагаа, дархлааг дэмжинэ
🪴хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжинэ
🪴өвдөлт намдаана
🪴биеийг хоргүйжүүлнэ
🪴нойргүүдэл, ядаргааг арилгана
🪴хурхиралт
🪴дотор муухайрах
🪴харшил загатнаа
🪴үе мөчний үрэвсэл
🪴толгойн өвдөлт
🪴ханиад томууны улирал
🪴жин хасахад
🪴арьс арчилгаа (язралт, үрчлээ, батга, сэвх)
🪴үс ургалтанд
🪴иллэг массаж хийхэд
🪴цэвэрлэгээ, угаалганд
🪴агаар цэвэршүүлэх
зэрэг олон зүйлд ашиг тусаа үзүүлж ахуй болон эмчилгээнд хэрэглэсээр байгаа.
🪵Амин тосыг яаж хэрэглэх вэ?
Эфирийн тосыг хэрэглэх олон гайхалтай аргууд байдаг.
Эфирийн тос нь үнэрлэх эрхтэнээр эсвэл арьсанд шингэх замаар бидний биед нэвтэрч, үйлчилгээгээ үзүүлдэг.
1️⃣Гэр болон ажил дээрээ ууршуулагчинд хийж хэрэглэх (машины ууршуулагч ч гэж байгаа)
2️⃣Шууд онгойлгоод үнэртэх, хөвөнд шингээх, биедээ авч явдаг жижиг үнэртүүлэгчинд, эсвэл зүүлт хэлбэрийн үнэртүүлэгч ашиглах, утах зэрэг аргаар
3️⃣Шингэлж арьсандаа түрхэх
4️⃣Ваннд орохдоо дусааж хэрэглэх
5️⃣Гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүндээ хольж хэрэглэдэг.
Олон хүмүүс эфирийн тосыг хэр олон янзаар хэрэглэж, мөн хичнээн олон төрлийн өвчинг анагаах чадалтайг мэддэггүй. Эфирийн тосыг ашиглах ерөнхий хоёр шалтгаан байдаг :
✅Толгой өвдөх, булчин өвдөх, арьс арчилгаа гэх мэт бие физологийн өвчинд хэрэглэнэ.
✅Хүний оюун санаа, сэтгэл хөдлөл, эрч хүчийг дэмжихэд хэрэглэнэ.
Ихэнх хүмүүс физологийн өвчнөөсөө салахын тулд эфирийн тосыг хэрэглэхээр зорьдог. Гэхдээ түүний сэтгэл санаа болон оюун санаанд нөлөөлөх ач тусыг төдийлөн сайн мэддэггүй. Эфирийн тос нь хүний сүнслэг байдал, сэтгэл хөдлөл, оюун санааны хувьд илүү тэнцвэртэй хүн болоход нөлөөлж гайхалтай ач тус үзүүлдэг билээ.
24/12/2021
Худалдаанд гархад бэлэн боллоо 🥰🛀🏻🌸🌸
24/12/2021
Заа энэ бол ванны бөмбөг
Халуун ус ванндаа дүүргэж байгаад 1 ширхэгийг хийж хэрэглэнэ.
Ач тус нь дархлааг дэмжиж арьс нөхөн төлжүүлж өнгө сэргээж зөөллөнө.
Тав тухтай бат бөх унтхад туслана.
Хөнгөн шарх түлэгдэлтэнд арьсны нөхөн төлжилтөнд тустай
Цитрусын олон төрлийн жимсний холимог.
Антиоксидантаар баялаг нян бактерийн эсрэг агаар цэвэршүүлнэ.
Гэх мэт маш олон давуу талтай шүү 🌸
Үнийн мэдээлэл : Том 4000
Жижиг 2500
Хүнсний бүтээгдэхүүнээр хийсэн болохоор хүний биед харшил өгөх туурах гэх зэрэг шинж тэмдэг байхгүй.
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Ulaanbaatar