Worldnews.mn
📰 Монгол, дэлхийн шуурхай мэдээ
⚡ Үнэн зөв • Шуурхай • Шууд
🌐 www.worldnews.mn
🇺🇸 АНУ: ЦААЗЫН ЯЛ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА БҮТЭЛГҮЙТЭЖ, ШАЛГАЛТ ЭХЛҮҮЛЭВ
АНУ-ын Теннесси мужид үхлийн тариагаар цаазын ял гүйцэтгэх ажиллагаа төлөвлөсний дагуу болоогүй байна.
Тус мужид цаазын ял сонссон 50 настай Криста Пайк (Christa Pike)-д пентобарбитал хэмээх эмийг хоёр удаа тарьсан ч тэрээр амьд үлдэж, эмнэлэгт хүргэгджээ.
Уг хэрэг явдлын дараа Теннесси мужийн захирагч Билл Ли цаазын ажиллагааны талаар хараат бус шалгалт явуулах шийдвэр гаргасан байна. Мөн 2026 оны үлдсэн хугацаанд тус мужид товлогдсон цаазын ялуудыг гүйцэтгэх ажиллагааг түр зогсоожээ.
Одоогоор цаазын ажиллагаа яагаад амжилтгүй болсон, эмийн тун болон хэрэглэх явцад алдаа гарсан эсэхийг шалгаж байгаа аж.
📌 Эх сурвалж: Reuters, AP News
#АНУ #Теннесси #ДэлхийнМэдээ
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э-г эхнэрээ:
- 2005-2020 онуудад байнга зодсон,
- 2023 оны 11 сараас 2025 оны 06 сарын хугацаанд нийт 7 удаа тус тус зодсон.
- 2024 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,
- 2025 оны 07 дугаар сард эхнэрээ хянах зорилгоор түүний ашиглаж байсан тээврийн хэрэгсэлд байршил тогтоох зориулалт бүхий GPS төхөөрөмж байршуулж мөрдөн мөшгөсөн,
- өөрийн 16 настай хүүг 2025 онд 3 удаагийн үйлдлээр зодох, гэрээсээ хөөх зэргээр гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
2026 оны 09 сарын 18, 21-ний өдрүүдэд Э-д холбогдох хэргийг гэм буруу болон хохирол хэлэлцэх шүүх хуралдаанаар хэлэлцэж “...эхнэр Н-г 2005-2020 онуудад тус тус зодсон...” гэх үйлдэл нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, дээрх хугацаанд зодсон талаар баримтгүй тул “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, харин
- 2024 онд эхнэрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
- Эхнэр, насанд хүрээгүй хүүхдээ зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
- эхнэрээ мөрдөн мөшгих гэх гурван гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Э-д холбогдох хэргийн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцээд
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан (450,000-2,700,00 төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял) хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хохирогч Н-ыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэрэгт 1 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан (6 сараас 2 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 2 жил хүртэл хорих ял) гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг насанд хүрээгүй хохирогч Н-ийн буюу хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт 2 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан (6 сараас 1 жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, 6 сараас 1 жил хүртэл хорих ял) мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхгүй этгээд бусдыг мөрдөн мөшгөсөн гэмт хэрэгт 1 жилийн хорих ял тус тус шийтгэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж, 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Э-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 4 жил 6 сараар тогтоож, энэ өдрөөс цагдан хорьж шийдвэрлэв.
БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ТОЙРГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР.
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр 4.6 жилийн хорих ял оноожээ.
🇲🇳 MONGOLIA IS AN INDEPENDENT COUNTRY — PLEASE RESPECT OUR IDENTITY
We would like to respectfully clarify an important point.
Mongolia 🇲🇳 and China 🇨🇳 are two separate sovereign countries. Inner Mongolia is an autonomous region of China, while Mongolia is an independent nation.
Although they share historical and cultural connections, they should not be confused or presented as the same country.
For Mongolians, our flag 🇲🇳, language, history and cultural heritage represent our national identity and independence. Therefore, when someone is presented as representing Mongolia while identifying themselves as “Mongolia, China,” it can understandably create confusion among international audiences.
This is not about disrespecting any individual or community. It is simply a request for accurate and respectful representation.
We kindly ask international organizers and audiences to recognize the distinction between Mongolia 🇲🇳 and Inner Mongolia 🇨🇳 and to represent each identity accurately.
Mongolia is Mongolia. 🇲🇳
Inner Mongolia is Inner Mongolia. 🇨🇳
Two distinct identities, with their own political status and history.
🇲🇳 Please respect Mongolia, our identity, our culture and our independence.
⸻
🇲🇳 МОНГОЛ УЛС БОЛ ТУСГААР ТОГТНОСОН УЛС — ҮНДЭСНИЙ ОНЦЛОГИЙГ МААНЬ ХҮНДЭЛНЭ ҮҮ
Нэг чухал зүйлийг хүндэтгэлтэйгээр тодруулъя.
Монгол Улс 🇲🇳 болон БНХАУ 🇨🇳 нь хоёр тусдаа, бүрэн эрхт улс юм. Өвөр Монгол нь БНХАУ-ын өөртөө засах орон бол Монгол Улс нь тусгаар тогтносон улс.
Түүх, соёлын тодорхой холбоо байдаг хэдий ч эдгээрийг нэг улс мэтээр ойлгуулах, хооронд нь андуурах нь зохисгүй.
Монголчуудын хувьд Монголын төрийн далбаа 🇲🇳, хэл, түүх, соёлын өв нь бидний үндэсний онцлог, тусгаар тогтнолын салшгүй хэсэг юм. Тиймээс өөрийгөө “Mongolia, China” хэмээн тодорхойлсон хүнийг Монгол Улсыг төлөөлж байгаа мэтээр танилцуулах нь олон улсын үзэгчдэд ойлгомжгүй байдал үүсгэж болзошгүй.
Энэ нь ямар нэгэн хувь хүн, ард иргэдийг үл хүндэтгэх тухай биш. Харин улс орныг үнэн зөв, хүндэтгэлтэй төлөөлөх тухай асуудал юм.
Олон улсын тэмцээн, арга хэмжээний зохион байгуулагчид болон дэлхийн олон нийтээс Монгол Улс 🇲🇳 болон Өвөр Монгол 🇨🇳 гэсэн хоёр өөр ойлголтыг тодорхой ялгаж, үндэсний төлөөллийг зөвөөр ойлгохыг хүндэтгэлтэйгээр хүсэж байна.
Монгол Улс бол Монгол Улс. 🇲🇳
Өвөр Монгол бол Өвөр Монгол. 🇨🇳
Өөр өөр улс төрийн статус, өөр өөр түүхтэй хоёр өөр ойлголт.
🇲🇳 Монгол Улс, Монголын үндэсний онцлог, соёл, тусгаар тогтнолыг хүндэлнэ үү.
#МонголУлс #ТусгаарТогтнол #МонголынҮндэснийОнцлог
📌Нарны гүүрний баруун талд, ДЭМА эмнэлгийн хойд хэсэгт шинээр барьж байгуулсан авто зам буюу Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрний доогуурх буцаж эргэх авто замын ажлыг улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авлаа. ЗХУТ
21/09/2026
📌Нарны гүүрний баруун талд, ДЭМА эмнэлгийн хойд хэсэгт шинээр барьж байгуулсан авто зам буюу Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Нарны гүүрний доогуурх буцаж эргэх авто замын ажлыг улсын комисс ажиллаж, байнгын ашиглалтад хүлээн авлаа. ЗХУТ
Click here to claim your Sponsored Listing.
Telephone
Website
Address
122304
Alerts
Be the first to know and let us send you an email when Worldnews.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.